Хий алдвал ямар арга хэмжээ авах вэ?

Posted on Posted in Мэдээ

1. Хийн хоолойн хийн хаалтыг аль болохоор хурдан хаах

Хий хаагуур алдаж байгааг олох гэж хайж цаг алдах хэрэггүй, шууд л хийг хаах хэрэгтэй. Таны үүрэг бол алдагдаж байгаа хийг маш хурдан таслан зогсоох юм.

2. Алдаж байгаа хий шатаж эхэлсэн бол галыг унтраахыг эрс хориглоно.Хий шатаж байхдаа дэлбэрдэггүй учраас сандрах хэрэггүй.

Энэ тохиолдолд баллоны хаалтыг хаах, боломжгүй бол хий алдаж байгаа газраас нэн даруй гарч гал команд яаралтай дуудах арга хэмжээ авна. Тасалгааны бүх цонхыг нээж салхилуулах нь хуримтлагдсан хийг багасгах боломжтой.

3. Гэрэл, цахилгаан хэрэгсэл асаах, мөн түүнчлэн асаалттай байгаа цахилгаан хэрэгслийг унтраахыг эрс хориглоно

Ямар ч тохиолдолд цахилгаанаар ажилладаг аливаа хэрэгслийг асаахгүй байх, мөн асаалттай байгаа хэрэгслийг унтраахыг хориглоно. Харин гэрээсээ гараад цахилгаан щитийг салга.
Гэрэл, цахилгаан хэрэгсэл асаах, мөн түүнчлэн асаалттай байгаа цахилгаан хэрэгслийг унтраахыг эрс хориглоно.

4. Хий алдаж байгаа орчноос суурин утас болон гар утсаар бүү залгаарай.

Онцгой байдлын албанд болон хий нийлүүлэгч компанийн диспетчерийн албанд дуудлага өнгө. Та дуудлагаа хий алдаж буй орчноос гарч хөрш айлаасаа эсвэл гадаа гудамжнаас хийх хэрэгтэй.

Хий алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх энгийн дүрэм

  • Хийн плиткийг өөрөө дур мэдэн суурилуулах, эсвэл засварлахгүй байх.
  • Таны хийн плитканы нэг талын тулга хий алдаж байгаа сэжиг төрвөл хийн баллоныг шууд хаах, дахин асаах оролдлого хийхгүй байх. Хий хуримтлагдсан тасалгааны агаарыг сольж, плитка бүрэн хөрсний дараа асааж үзэх.
  • Өрөө тасалгааг дулаацуулах зорилгоор хийн плиткыг ашиглахгүй байх.
  • Хийн плитка асахдаа тулганы бүх нүхээр гал асаж байгааг шалгах.
  • Асаж байгаа хийн плитканы дөлний өнгө тунгалаг цэнхэр өнгөтэй байх ёстой. Улаан, ногоон эсвэл улбар шар өнгөтэй байвал плиткийг унтраагаад мэргэжлийн байгууллагад хандаарай.

Эх сурвалж: Adme.ru

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн