Орон нутгийн салбарын дарга нарын анхдугаар зөвлөгөөн

Posted on Posted in Мэдээ

Хийн түлшний салбарын анхдагч “ДАШВААНЖИЛ” ХХК нь 400 гаруй ажиллагсадтай, 40 гаруй салбар нэгжтэй үндэсний хэмжээний томоохон компани билээ. Өнгөрсөн 15-17-ны өдрүүдэд “ДАШВААНЖИЛ” компанийн орон нутаг дахь салбарын удирдлагууд эх орны өнцөг булан бүрээс Улаанбаатар хотод хүрэлцэн ирж анхдугаар зөвлөгөөнөө  амжилттай хийлээ.

Уг зөвлөгөөний үеэр орон нутаг дахь хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлж, байгаль орчны бохирдлоос сэргийлэх, ой модоо хамгаалан аварч үр хойчдоо үлдээх, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох, хийн түлшний давуу талыг иргэдэд сурталчлан таниулах талаар хэлэлцлээ. Мөн хийн түлш ний зохистой хэрэглээ болон хийн тоног төхөөрөмжийг аюулгүй ашиглах сургалтыг хэрхэн үр дүнтэйгээр иргэдэд өгөх талаар санал бодлоо солилцов.

Зөвлөгөөний хүрээнд ОБЕГ-аас зохион байгуулсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-тэй орон нутгийн удирдлагууд танилцлаа.

МХЕГ эрчим хүч хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга А. Бямбадорж болон Нийслэлийн МХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н. Гантулга нар хүрэлцэн ирж хийн түлш агуулах даралтат савны ашиглалт, тээвэрлэлтийн талаар зөвлөгөө өгсөн нь тус зөвлөгөөний онцлох үйл явдал боллоо. Мөн МХГ-ын төлөөлөгчид “Дашваанжил” компанитай хамтран ажилладагтаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

One thought on “Орон нутгийн салбарын дарга нарын анхдугаар зөвлөгөөн

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн