Мэдээ

Дашваанжил-Газ “RestoExpo-2018” үзэсгэлэнд оролцлоо

 

          Ресторан, зоогийн газар, кофе шоппабкараокекатеринг үйлчилгээний бизнес эрхлэгчид, чиглэсэн RestoExpo мэргэжлийн үзэсгэлэн анх удаа 2018 оны 09-р сарын 17-19-ны өдрүүдэд “Crocus Event Hall”-д зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд нийт 100-аад аж ахуй нэгж оролцож өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан бөгөөд манай компани “Хийн Хангамжийн Цогц Үйлчилгээ”-г танилцуулан оролцсон юм. Эдгээр өдрүүдэд RestoExpo-г зорин ирсэн зочдод хийн хангамжийн холболт угсралтын шинэ технологи болон шинэ төрлийн нийтийн хоолны плиткуудаа танилцуулсан. Мөн бид шинээр ресторан зоогийн газрын салбарт хөл тавьж буй бизнес эрхлэгчдэд хийн хангамжийн цогц үйлчилгээний 20%-ийн хямдралын эрхийн бичгээр бэлэг барьснаас гадна

  • 10’000₮ бэлгийн карт
  • Хийн тоног төхөөрөмжийн үзлэг засварын эрхийн бичиг
  • Хийн хангамжийн зураг төсөл, холболт угсралтын 20%
  • Хийн тоног төхөөрөмжийн 20%
  • Gas Education сургалтын төвийн 50% хямдрал зэрэг урамшууллыг үзэсгэлэнд ирсэн зочдод барьсан юм.

          Дээр дурдсанчлан тус үзэсгэлэнд оролцож буй 100-аад байгууллагаас Дашваанжил компанийн ялгарах гол онцлог болсон үзэсгэлэнгийн талбайн загвар, заслыг Уран бүтээлч Э. Санчирын баг хийсэн бөгөөд энэхүү бүтээл нь RestoExpo үзэсгэлэнд өнгө нэмлээ.

Мөн манай инженерүүд рестораны хийн хангамжийн бодит угсралт, холболтыг үзэсгэлэнгийн талбайдаа тусгайлан хийж тавьсан нь бизнес эрхлэгчдэд хийн хангамжийн тухай мэдлэгээ дээшлүүлэх, шууд заавар зөвлөгөө авах бодит үзүүлэн болсон юм.

previous arrow
next arrow
Slider
[:]

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.