Бидний тухай

IMG_9540 (6)

“Дашваанжил” ХХК нь 1992 онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Дашваанжил” ХЭАА нэртэйгээр анх байгуулагдан Эрдэнэт, Хөтөл, Шарын гол, Багануур хотын хүнд үйлдвэрүүдэд хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг захиалгаар нийлүүлэн бизнесийн

гараагаа эхэлсэн түүхтэй.

Монгол улсын анхны хийн станцыг Улаанбаатар хотод байгуулж “Шингэрүүлсэн хий цэнэглэх станцын ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, заавар”-уудыг боловсруулж Дэд бүтцийн хяналтын улсын албаар батлуулсан. 2001 онд станц ашиглалтанд орсноор Аж ахуй эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулинд нэмэлт өөрчлөлт орж тухайн үеийн Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлага Нүүрсний газарт хийн түлшний асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болсон.


Манай компани 2001 оны 11 сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газраас “Хийн аж ахуй эрхлэх”, “Хийн аж ахуйн  барилга байгууламж барих” тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхэлсэн нь Монгол  улсад анхлан хийн түлшний салбар хөгжих үндэслэл болсон.


Уламжлалт 20 кг-ын Орос баллоныг халж 5, 10, 14, 20, 50 кг-ын хэмжээтэй баллонуудыг БНХАУ-д захиалгаар үйлдвэрлүүлж, өөрийн брэнд болгон албан байгууллага, айл өрхүүдийн хэрэглээнд нэвтрүүлсэн. Бид ISO стандарт хангасан хийн түлшээр ажилладаг плитка, төрөл бүрийн халаагуур болон хийн баллоныг хэрэглэгчдэд нийлүүлдэг. Ахуйн хэрэгцээнд зориулсан 220 грамын савлагаа бүхий “Хөх Дөл” газыг 2016 оноос эхлэн үйлдвэрлэж байна.

Автомашин хийгээр цэнэглэх станц болон  барилга байгууламж, үйлдвэр, ресторан тэдгээрийн хийн хангамжийн зураг төслийг ОХУ-ын инженерээр ахлуулсан тусгай зөвшөөрөл бүхий баг хурдан шуурхай боловсруулж, мэргэжлийн инженерүүд “Хийн хангамж барилгын норм ба дүрэм”-ийн дагуу холболт угсралт, засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.  Нийслэл болон хөдөө орон нутагт Олон улсын стандартыг хангасан үндэсний хийн түлшний сүлжээг бүтээн байгуулах ажил амжилттай өрнөж байна.

“Дашваанжил” ХХК-ийн дэлгэрэнгүй танилцуулга татаж авахаар “Дашваанжил” ХХК-ийн танилцуулга

previous arrow
next arrow
ArrowArrow
Slider