Захирлын мэндчилгээ

Сайн  байцгаана уу.

Хийн түлшний хэрэглээний давуу талыг ойлгож, бидэнд итгэл хүлээлгэн урт хугацаанд үйлчлүүлж байгаа хэрэглэгч нартаа болон хамтран ажилладаг, дэмждэг хувь хүн, гадаад дотоодын аж ахуй нэгж, төр захиргааны байгууллагууд, түншүүддээ, мөн ажиллагсдынхаа ар гэрийнхэнд ХАМТ ОЛНЫХОО ӨМНӨӨС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

Манай компани Монгол Улс төвлөрсөн төлөвлөөгөөт эдийн засгаас Зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний жилүүдэд буюу 1992 онд Дархан-Уул аймгийн  Шарын гол суманд  “Дашваанжил” ХЭАА нэртэй  байгуулагдан  уул уурхайн  хүнд машин, механизмын сэлбэгийг ОХУ-аас оруулж ирэн Эрдэнэт, Хөтөл, Шарынгол, Багануурын томоохон үйлдэрүүдэд  нийлүүлэх  чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсан.

Улмаар 1998 оноос нэг дор 100 м3 хийн түлш хүлээн авч хадгалах, төрөл бүрийн баллонд цэнэглэх Монгол Улсын анхны станцыг Улаанбаатар хотод байгуулан 2001 онд бүрэн ашиглалтад оруулж, төмөр замын вагон цистернээр шингэрүүлсэн хийн түлшийг ОХУ-аас  импортлон авч, МУ-д хийн түлшний салбар үүсч хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэдэд хийн түлшийг сурталчилан таниулж, нийтийн хоол, айл өрх, ахуйн хэрэглээнд хийн түлшийг нийлүүлж, автомашиныг хийгээр цэнэглэж эхлэн МОНГОЛ УЛСЫН ХИЙН ТҮЛШНИЙ САЛБАРЫН ҮНДЭС СУУРИЙГ ТАВЬСАН БАХАРХАМ ТҮҮХТЭЙ ХАМТ ОЛОН билээ.

Хийн түлшний салбарт бидний гүйцэтгэсэн ажлууд үргэлж анхдагч байдаг бөгөөд өдгөө Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, бөөнөөр болон жижиглэнгээр  худалдах, Хийн хангамжийн зураг төсөл боловсруулах, Хийн хангамжийн технологийн угсралт хийх, Мэргэжлийн ажиллагсдыг сургах тусгай зөвшөөрлүүдийг авч хийн түлш, хийн тоног төхөөрөмжөөр хэрэглэгчдийг ханган өнөөдрийг хүртэл салбараа тэргүүлэн, тууштай ажиллаж байна.

Mанай компани Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Голланд, Герман, Бүгд Найрамдах Казахстан Улсын аж ахуй нэгж байгууллагуудаас евростандартын хийн түлш, тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна барилга байгууламжийн хийн хангамж, автомашиныг хийгээр цэнэглэх станцын зураг төсөл, угсралт хийх зөвлөгөө авч, туршлага судлан,  мэргэжилтэй ажиллагсдыг урьж өөрийн ажиллагсдыг дагалдуулан сургадаг  байна.

Тус компани эдүүгээ Нийслэлд төдийгүй аймаг орон нутагт 40 гаруй салбар нэгжтэй, 400-аад ажиллагсадтайгаар байгаль орчинд ээлтэй, нийгэм, ард түмэндээ үр өгөөжөө өгөх эх орныхоо хийн аж ахуйн сүлжээг бүтээн байгуулах томоохон зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хамтран ажиллаж байгаа нийт хэрэглэгчид, гадаад дотоодын найз нөхөд, ах дүүс, албан байгууллага хамт олон, төр захиргаа, салбарын болон хяналтын байгууллагуудын удирдлагууд, нийт ажиллагсад, Шингэрүүлсэн Хийн Аж Ахуй Эрхлэгчдийн Холбооны гишүүн байгууллагуудын нийт ажиллагсад та бүхэндээ эрүүл энх, сайн сайханы дээдийг ерөөхийн ялдамд хийн түлшний салбарыг хөгжүүлэх ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье.

Хамтдаа бүтээсэн амжилтын буухиаг

Хамтдаа үргэлжлүүлэх ерөөлийг дэвшүүлж хүндэтгэсэн,

“ДАШВААНЖИЛ” ХХК-ийн Ерөнхий захирал,

Шингэрүүлсэн хийн түлшний аж ахуй эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Н.БААТАРЖАВ