АХЦС гурвалсан үйлчилгээ

Дашваанжил ХХК 2011 оноос эхлэн Монголд анх удаа олон улсын чанар стандартад нийцсэн Авто машин хийгээр цэнэглэх станцын гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. 

Олон улсын стандартын далд сав бүхий АХЦС нь

– 2013 онд Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны “Mongolian Green Awards” шагнал

– 2014 онд  Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг, Газрын Тосны Газрын “Шилдэг Технологи Нэвтрүүлэгч Байгууллага”-аар шалгарч байсан.

Автомашин хийгээр цэнэглэх

БНЧУ-ын 90 гаруй жилийн түүхтэй “Adast Systems” компанид монгол орны эрс тэрс уур амьсгалд тохируулан тусгайлан захиалж хийлгэсэн европ стандартын хийн түгээгүүрийг бүх салбар станцуудад суурилуулан ашиглаж байна.



Ахуйн баллон цэнэглэх

Автомашин Хийгээр Цэнэглэх Станц дээр үйлчлүүлэгч баллоноо авчран хүссэн хэмжээгээрээ цэнэглүүлэх бүрэн боломжтой. Бид Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраар баталгаажуулсан баллон цэнэглэх төхөөрөмжөөр хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилнэ.



Хийн плитка, халаагуур, тоног төхөөрөмжийн төрөлжсөн дэлгүүр

– 8 төрлийн хийн халаагуур

– Аяны болон ахуйн хийн плитка

– Нийтийн хоолны тоног төхөөрөмж

– Баллон болон дагалдах хэрэгслийн худалдаа