Хүргэлт засварын төв

IMG_9518 (26)

Ахуйн хүргэлт

ОХУ-аас төмөр замын вагон цистернээр хүлээн авсан хийн түлшийг 2, 5, 10, 15, 20, 50 кг-ын баллонд болон авто-цистернүүдэд хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр нь цэнэглэж хүргэж үйлчилдэг.

Хийн түлшийг Нийслэл болон аймаг орон нутагт үйлдвэр, ресторан аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр хүргэж үйлчилхээс гадна бөөнөөр худалдаж борлуулдаг.

commertial-gas

Хийн тоног төхөөрөмжийн засвар

Олон улсын стандартыг хангасан хийн тоног төхөөрөмжийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт байрлах АХЦС-ууд болон салбар дэлгүүрүүдээрээ худалдан борлуулж аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч холболтыг цаг тухайд хийж үйлчилдэг.

Хэрэглэгчийн баллоныг манай компанийн баллон туршилтын монгол улсдаа ганц байх цехэд туршин баталгаажуулдаг

1

Газан автомашины засварын төв

Хийн түлшээр ажилладаг /газан/ автомашины оношлогоо, засвар үйлчилгээг 15 жил тасралтгүй хийж байгаа БНСУ-ын “Эжо моторс” компаниас мэргэжлийн инженерүүдийг урьж ирүүлэн өөрийн компанийн инженер механик нарт “Хийн түлшээр ажилладаг автомашины оношлогоо, засвар үйлчилгээний сургалт” зохион байгуулж, хийн түлшээр ажилладаг автомашины компьютер оношлогооны засварын газрыг 2014 онд нээн амжилттай ажиллуулж байна.