Хийн түлш

Шингэрүүлсэн хийн түлш гэдэг нь байгалийн хий олборлох болон газрын тос /нефьт/ боловсруулах явцад гарган авдаг дайвар бүтээгдэхүүнийг хэлнэ. Шингэрүүлсэн хийн түлш нь пропан /C3H8/, бутан /C4H10/ гэсэн энгийн нүүрстөрөгчдийн нэгдлээс бүрдэх шатамхай хий юм.

capture

Шингэрүүлсэн хийн түлшийг:

  • Ахуйн зориулалтаар
  • Айл өрх болон нийтийн хоолны салбарт
  • Ус халаагч, дулаан хангамж
  • Авто тээвэр
  • Үйлдвэрлэл
  • Шинжлэх ухааны салбаруудад өргөнөөр ашиглаж байна.

Хийн түлшний давуу талууд:

  • Утаа, тортог, үнс, хорт бодис бусад түлштэй (мод, нүүрс, бензин, дизель) харьцуулахад маш бага хэмжээгээр ялгаруулдаг.
  • Дулаан ялгаруулалт өндөр 12000 ккал/кг. Нүүрснээс 4 дахин их.
  • Шаардлагатай энергийг богино хугацаанд гаргадгаараа цагийг хэмнэнэ.
  • Хэрэглэхэд хялбар ба аюулгүй ажиллагааг хангавал аюулгүй түлш.
  • Орчин үеийн угсармал орон сууц болон хот суурин газраас алслагдмал дэд бүтэц хөгжөөгүй суурин газарт байрлах амины орон сууц, үйлдвэр, үйлчилгээний газарт халуун ус эрчим хүчийг хийн хангамжийн тусламжтай шийдэх боломжтой.

graphic