Авто хийн түлш

Дашваанжил компани ОХУ-аас төмөр замын вагон цитернээр хийн түлшнийг хүлээн авч орон даяар байрлах салбарууддаа автоцистернээр түгээн хэрэглэгчдийг  чанартай хийн түлшээр тасралтгүй хангадаг.

Нийслэлд болон хөдөө орон нутагт Олон улсын стандартыг хангасан үндэсний хийн түлшний сүлжээг бүтээн байгуулах ажил амжилттай явагдаж байна. Одоогоор 18 аймагт 40 Автомашин Хийгээр Цэнэглэх Станц байгуулаад байгаа бөгөөд Монгол улсын хийн түлшний хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.

Доорх зурагт Шингэрүүлсэн хийн түлшний бусад түлштэй харьцуулсан инфографик: