Бидний зорилго

“Дашваанжил” ХХК-ийн Эрхэм зорилго

Бид өндөр мэдлэг, чадвартай мэргэжлийн баг-хамт олон байж, олон улсын дэвшилтэт техник, технологийг Монгол Улсад нутагшуулан, байгальд ээлтэй хийн түлшний зөв зохистой хэрэглээг нийтэд таниулан түгээж, Хийн түлшний салбарын хөгжлийн хөтлөгч байна.

“Дашваанжил” ХХК-ийн Алсын хараа

Бид олон улсын зах зээл дээр Хийн түлш борлуулах, хийн аж ахуйн барилга байгууламж барих, зураг төсөл боловсруулах дэлхийн хэмжээний компани болно.

 “Дашваанжил” ХХК-ийн Эрхэм зүйлс, зорилтууд

Нийт ажиллагсад маань манай компанийн амин чухал зүйл мөн. Иймд:

  • “Дашваанжил” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг нэн тэргүүнд анхаарна.
  • “Дашваанжил” ХХК нь хөдөлмөр эрхлэх, ур чадвараа дээшлүүлэх, цалин орлогоо нэмэгдүүлэх тэгш боломжоор хангаж, ажлын эцсийн үр дүнг нь үнэлдэг, шударга, хариуцлагатай ажил олгогч байна.

Хийн түлш нь эдийн засгийн хэмнэлт, өрсөлдөх чадвар, технологийн хүч, хурд, эрүүл, эко орчинг бий болгож Монголд хөгжил дэвшил авч ирнэ гэдэгт бид итгэдэг. Иймд:

  • “Дашваанжил” ХХК нь Хийн түлшний хэрэглээг халаалт, хүнд ба хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлал, гэр ахуй, автомашин, үйлчилгээнийзэрэг бүхий л салбарт өргөнөөр нэвтрүүлнэ.
  • “Дашваанжил” ХХК нь хийн түлшний салбарын өндөр мэдлэг, чадвартай мэргэшсэн инженер, техникийн ажилтны армийг бий болгох боловсролын системийг цогцлооно.
  • “Дашваанжил” ХХК нь эх орныхоо хийн түлшний найдвартай эх үүсвэрийг бий болгохыг зорино.