ГАЗ-ДИЗЕЛЬ түлш хольж шатдаг европын технологийг Монголд хэрэгжүүлэх ажил амжилттай эхэллээ.

🇲🇳☘️👏 Дашваанжил ХХК-ийн инженерүүд агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд авто машины утаа тортгийг багасгах зорилгоор том оврын автомашинд нэмэлтээр тоног төхөөрөмж суурилуулан ГАЗ-ДИЗЕЛЬ түлш хольж шатдаг европын технологийг Монголд хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэн амжилттай туршиж өндөр үр дүн гаргаад байна. Одоогийн байдлаар авто машины утаа тортог нь 30% хүртэл буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд мөн түлш зарцуулалтад эдийн засгийн хувьд 30% орчим бодит хэмнэлт гарч байгаа тооцоолол гарлаа. 🇲🇳☘️👏

Нийслэлийн агаарын бохирдлын 20 орчим хувь нь автомашины утаа тортог эзэлдэг гэсэн тоо баримт байдаг бөгөөд нийтийн тээврийн автобус, том оврын автомашинуудад ГАЗ-ДИЗЕЛЬ хосолмол хөдөлгүүр суурилуулбал агаарын бохирдлоос салах томоохон хувь нэмэр болж чадахаар байна. ⭐️🇲🇳☘️👏

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *