ХИЙН БАЛЛОН

Манай компани GB болон ISO стандартын баллоныг ахуйн хийн түлшний хэрэгцээнд ашигладаг. GB 5842, GB 15380 стандартын баллон нь 8-15 жилийн ашиглалтын хугацаатай байдаг бол ISO 22991, ISO 4706 стандартын баллоны хувьд ашиглалтын хугацаа 15 жил байдаг. Баллон ашиглалтын хугацаа дууссан тохиолдолд тусгай зориулалтын лабораторид усан туршилтад туршиж магадлан баталгаажуулсны дараа дахин 4 жил ашиглах боломжтой болдог.

Хэрэглэгч та баллон хүлээн авахдаа дараах зүйлсийг анхаарна уу! Баллон хүлээн авагч нь “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”-ийн 6.9-д заасны дагуу хэрэглэгчийн дэвтэртэй байна. Хий худалдан авах бүрдээ хэрэглэгчийн дэвтэрт хийг худалдан авсан он сар өдөр, хийтэй болон хоосон баллоны дугаар, хэрэглэгчийн нэр, гарын үсэг, нийлүүлэгчийн нэр, гарын үсгийг зуруулж тэмдэглүүлнэ. Шингэрүүлсэн шатдаг хийн баллонд:

●    Баллон цэнэглэгчийн хувийн дугаар бүхий баллон ашиглах аюулгүй ажиллагааны заавар, винтелийн амыг битүүмжилсэн баталгаат лац ломботой байх ёстой.

●    Баллоны гар дээр үйлдвэрийн баталгаат хугацаа, баталгаажилт хийгдсэнийг илтгэсэн дардастай, техникийн паспортын бичлэг, баллоны хувийн дугаартай байна.

●    Мөн баллоны винтелийг хамгаалсан төмөр бариул, суурь кранттай байх ёстой.