Бидний тухай

        Сайн  байцгаана уу. Бидэнтэй урт хугацаанд хамтран ажиллаж хийн түлшний хэрэглээний давуу талыг ойлгож, бидэнд итгэл хүлээлгэсэн үнэнч хэрэглэгч нартаа болон хамтран ажилладаг дэмждэг хувь хүн, аж ахуй нэгж, төр захиргааны байгууллагууд, ажиллагсад, хамт олондоо чин сэтгэлийн мэнд дэвшүүлье.

       Манай компани 1992 онд үүсгэн байгуулагдснаасаа хойш шинийг санаачлагч байж, Монгол Улсын анхны шингэрүүлсэн хий цэнэглэх станцыг байгуулан үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байна.

        Хийн салбарт бидний гүйцэтгэсэн ажлууд үргэлж анхдагч байж, өдгөө “Мэргэжлийн ажиллагсдыг сургах”, “Газрын тосны бүтээгдэхүүн худалдаалах”, “Хийн хангамжийн зураг төсөл хийх” “Хийн хангамжийн технологийн угсралт хийх”, тусгай зөвшөөрлүүдийг авч Европ стандартыг хангасан хийн түлш, хийн тоног төхөөрөмжөөр хэрэглэгчдийг ханган өнөөдрийг хүртэл салбартаа тэргүүлэн ажиллаж ирлээ.

        Эдүгээ Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс,

Америкийн Нэгдсэн Улс, Голланд, Герман, Бүгд Найрамдах Казахстан Улсын аж ахуй нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж, европ

стандартыг хангасан хийн түлш болон тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна барилга байгууламжийн хийн хангамж, автомашиныг хийгээр цэнэглэх станц/АХЦС/-ын зураг төсөл, угсралтыг хийх зөвлөгөө авч туршлага судлан,  мэргэжилтэн ажиллагсдыг урьж өөрийн ажиллагсдыг дагалдуулан сургаж байна.                                           

         Улмаар хийн аж ахуйн мэргэжлийн ажиллах хүчнийг бэлтгэх сургалтын төвийг байгуулан дээрхи улс орнуудад давтан сургалтыг зохион байгуулан, төлөвлөгөөтэй ажиллаж байна.

        Хийн түлшний аюулгүй хэрэглээг хангаж, хамтран ажиллаж байгаа хэрэглэгчид, гадаад дотоодын нийт хамтран ажилладаг найз нөхөд, ах дүүс, албан байгууллага хамт олон, холбогдох салбарын болон хяналтын байгууллагуудын ажиллагсад, Шингэрүүлсэн Хийн Аж Ахуй Эрхлэгчдийн Холбооны гишүүн байгууллагуудын нийт ажиллагсад та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөхийн ялдамд хийн түлшний салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье.