Халаалтын систем

Дэлхийн улс орнууд шингэрүүлсэн хийн түлшээр халаалтын асуудлыг шийдэхдээ төрөл бүрийн хүчин чадалтай шингэрүүлсэн болон байгалийн хийн түлшээр ажилладаг усан халаалтын зуухнуудыг ашиглаж байна. Халаах байгууламж, нийтийн болон хувийн орон сууцны хэмжээ, тархцаас хамаарч зуухны хүчин чадлыг сонгоно. Хий бойлер нь нэгдсэн болон бие даасан технологиудыг хэрэгжүүлэх сонголттой, удирдлагын автомат системтэй учраас хэрэглэгчдэд тааламжтай байдаг.

Хийн бойлероор:
✅Дулаан
✅Халуун усны хэрэгцээг нэг дор шийдвэрлэх боломжтой боллоо.

Энэхүү шийдэл нь Европ, Япон, АНУ зэрэг олон улсад өргөнөөр ашиглагдаж байгаа бөгөөд утаагүй, хүний эрүүл мэнд байгаль орчинд хор нөлөөгүй, мөн ашиглалтын зардал нь бусад төрлийн халаалтын шийдлүүдээс хамгийн хямдаараа онцлог шийдэл юм.
Мөн халаалтаас гадна хийн холболт хийлгэснээр та гал тогоо (плитк), хувцас хатаагуур зэргийг хамтад нь шийдвэрлэх боломжтой.

Манай компани бүх зураг төсөл, холболт суурьлуулалт, хийн нийлүүлэлт, сургалт зэрэг хийн хангамжийг нэг дор цогцоор нь хийж гүйцэтгэж байна 🙂

Давуу талууд:

●        Газар орны байршил цаг уурын онцлогоос үл хамаарч халаалтын хэрэгцээг хангах дулааны бие даасан эх үүсвэр

●        Шингэрүүлсэн хийн түлш /газ/-аар ажилладаг халаалтын бойлер нь хүний оролцоо бага бүрэн автомат удирдлагын системтэй, ус халаах температураа өөрчлөн удирдах боломжтой.

●        Ашигт үйлийн коэффициент хамгийн өндөр /98%/

●        Шугамын алдагдалгүй

●        Үнс, хорт хаягдал байхгүй

●        Эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтой

●        Ажиллагаа нь шуурхай, богино хугацаанд дулаан цацаргалт ихтэй

●        Байрны эзэмшигч бүр өөрийн хүссэн температурыг сонгохоос гадна, байхгүй үедээ халаалтад илүү зардал гаргахгүй, дулаанд зарцуулдаг хийн түлшийг хэмнэх боломжтой.