Gefest брэнд

“ДАШВААНЖИЛ” компани “Gefest” брэндийн үйлдвэрлэгч Беларусь Улсын “БРЕСТГАЗО АППАРАТ” компанитай албан ёсны дистрибьютерийн гэрээг 2016 онд байгуулан Монголын зах ээлд 4 төрлийн хийн плиткыг анх худалдаалж эхэлсэн. Энэхүү хийн плоиткзаны үйлдвэр нь нийт бүтээгдэхүүний 80%-ийг дэлхийн зах зээлд худалдаалдаг. Тус хийн плитканууд нь Беларусь засгийн газар болон Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудын стандартын хатуу бодлогыг дагаж мөрддөг, аюулгүй ажиллагааны горимыг дээд зэргээр хангасан байдаг бөгөөд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаасаа өмнө орчин үеийн лабораторид нарийвчлан туршиж шалгадаг. Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа “Gefest” брэндийн хийн плитканууд ижил төстэй бүтээгдэхүүн байдаггүй нь хэрэглэгчдэд олзуурхууштай байдаг.