Халаалт, халаагуур

Халаалтын систем

Хийн бойлероор:
– Дулаан
– Халуун усны хэрэгцээг нэг дор шийдвэрлэх боломжтой боллоо.

Энэхүү шийдэл нь Европ, Япон, АНУ зэрэг олон улсад өргөнөөр ашиглагдаж байгаа бөгөөд утаагүй, хүний эрүүл мэнд байгаль орчинд хор нөлөөгүй, мөн ашиглалтын зардал нь бусад төрлийн халаалтын шийдлүүдээс хамгийн хямдаараа онцлог шийдэл юм.
Мөн халаалтаас гадна хийн холболт хийлгэснээр та гал тогоо (плитк), хувцас хатаагуур зэргийг хамтад нь шийдвэрлэх боломжтой.

Манай компани бүх зураг төсөл, холболт суурьлуулалт, хийн нийлүүлэлт, сургалт зэрэг хийн хангамжийг нэг дор цогцоор нь хийж гүйцэтгэж байна 

Халаагуур

Дашваанжил компани 2016 оноос эхлэн БНХАУ-ын “Yuangzhi Outdoors” үйлдвэрийн Америк, Европ стандартын газан халаагуурыг зах зээлд нийлүүлж эхлэсэн. Тус үйлдвэрээс 8 нэр төрлийн газан халаагуурыг Монголын цаг уурын нөхцөл, ашиглалтын эрэлт хэрэгцээнд тохируулан “Gas Store” сүлжээ дэлгүүрээр хулдаалж байна.

CSA – Канадын стандартчиллын зөвлөл /Canadian Standards Association/ Электрон, механик, технологийн бүтээгдэхүүнийг туршилтад оруулж сертификат олгодог байгууллага.

CE – European Economic Area Электрон, механик, технологийн бүтээгдэхүүнийг туршилтад оруулж сертификат олгодог байгууллага. Халаагуурын эрэлт ихсэхийн хэрээр манай үйлчилгээ улам сайжирч халаагуураа хэрэглэгчдэд илүү ойр байлгахыг зорин ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд халаагуурын түрээсийн үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.