Монголд үйлдвэрлэв!

ХӨХ ДӨЛ

Импортыг орлох бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн хэрэгцээг хангах, үйлчилгээгээ иргэдэд илүү ойртуулахын тулд “Дашваанжил” компани 2015 онд ОУ-ын стандартын шаардлагад нийцсэн техник тоног төхөөрөмж бүхий “ХӨХ ДӨЛ” брэндийн 220 граммаар савлах үйлдвэрийг анх ашиглалтад оруулж онцлог дизайнтай 4 ширхгээр багцалж цаасан савлагаатай үйлдвэрлэж байна. “ХӨХ ДӨЛ” брэнд нь манай улсад үйлдвэрлэгдэж байгаа үндэсний брэнд бүтээгдэхүүн бөгөөд зөвхөн зуны улиралд амралт, аялал зугаалгаар явахдаа хэрэглэдэг төдий биш, хэрэглэгчдийн жилийн дөрвөн улиралд хэрэглэх хэрэгцээ шаардлагыг хангах, Англи, Монгол хэлээр ашиглах заавартай 220 грамм, 120 граммын савлагаатай үйлдвэрлэж орон даяарх үндэсний хийн сүлжээ “GAS STORE” дэлгүүр болон томоохон супермаркетуудаар худалдаалж байна.

Дашваанжил компанийн бүтээгдэхүүн 120гр болон 220гр савалгаатай.

– Бүх төрлийн EN-417 стандарттай зөөврийн хийн тоног төхөөрөмжид ашиглах боломжтой. Хийн плитка, зөөврийн халаагуур, пояльник, дэнлүү гм.

– 4 ширхэгтэйгээр савласан шинэлэг савлагаатай

– Хийг бүрэн хэрэглэг дууссаны дараа баллоныг цоолж дахин боловсруулах хогонд ялгаж хаяна.

АМАР АЯН

“Амар Аян” брэнд нь 2015 онд үүссэн бөгөөд тухай үедээ зөвхөн захиалгаах цөөн тоогоор үйлдвэрлэгддэг байсан сайн чанарын аялалд зориулсан хийн плитка юм. Харин 2017 оноос эхлэн “Амар Аян” брэнд нь аялалд зориулсан хийн плитканыхаа төрлийг нэмэгдүүлж олон тоогоор үйлдвэрлэгдээг болсноор Монголын зах зээлд танигдаж эхлэсэн. Одоогоор 4 төрлийн “Амар Аян” аялалын зориулалттай хийн плитка “Gas Store” сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна.

АМАР ТУЛГА

“Амар Тулга” брэнд нь ресторан зоогийн газарт зориулагдан үйлдвэрлэгддэг хийн плитга юм.