Түүхэн замнал

•             1992 онд Монгол улсын уул уурхайн салбарт хүнд даацын машин, механизмын сэлбэгийг хувийн сектороос анхлан импортолж эхэлсэн.
•             1997 – 2001 онд Монгол улсын түүхэнд төмөр замын вагон цистернээр шингэрүүлсэн хийг хүлээн авч хадгалах, баллон цэнэглэх анхны станцыг барьж ашиглалтад оруулсан.  •            2001 оноос хийн түлшийг дуудлагаар үнэ төлбөргүй хүргэж, аюулгүй ажиллагааны зааварчилгаар өгөх үйлчилгээг бий болгосон.
•             2002 онд Монгол улсад хий тээвэрлэх том оврын авто цистернийг ашиглалтад оруулсан. 
•             2004 онд Монгол улсад анх төмөр замын вагон цистернээр шингэрүүлсэн хийг импортолж автомашинуудыг хийн түлшээр цэнэглэх ажлыг эхлүүлсэн.
•             Евро стандартын БНЧех Улсын Адаст маркийн автомашиныг хийгээр цэнэглэх компакт станцыг ашиглаж эхэлсэн бөгөөд “Адаст” фирмийн монгол улс дахь албан ёсны дистрибьютор болсон юм.
•             2008 онд орон сууц, барилга байгууламжийн халаалтад шингэрүүлсэн хийгээр ажилладаг дэлхийн стандартыг хангасан DAEWOO фирмийн газ бойлерыг хэрэглээнд нэвтрүүлсэн.
•             2008 онд Монгол улсад анхлан Шингэрүүлсэн хий хадгалах резервуар, хийн баллонуудыг үйлдвэрлүүлсэн.
•             2010 онд Монгол гэр ба жижиг байр, сууцанд зориулсан хийн зуухыг үйлдвэрлүүлж нэвтрүүлсэн.
•             2013 онд Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ашиглаж байгаа ISO стандартыг хангасан технологи бүхий автомашиныг хийгээр цэнэглэх далд савтай станцыг ашиглалтад оруулсан нь Монгол улсад мөн анхных болж байна. (Улаанбаатар хотод 5. Дархан-Уул аймагт 2)
•             2014 онд  хийн түлшээр ажилладаг автомашины оношлогоо, засвар үйлчилгээний  газрыг БНСУ-ын “ЭЖО MOTOРС” компанитай хамтран, нээн ажиллуулсан. 
•             2014 онд GAS Education сургалтын төвийг нээн ажиллуулсан. 
                “Даралтат сав хийн тоног төхөөрөмжийн операторч”
                 “Аюултай ачаа тээвэрлэдэг автомашины жолооч” мэргэжлийн үнэмлэх олгох сургалт
                 Хийн түлш хэрэглэгчдэд сертификатын сургалтуудыг явуулж эхэллээ.
•             13.БНХАУ-д захиалан үйлдвэрлүүлсэн ISO стандартын баллоныг Монголд анхлан нэвтрүүлж байна.