/images/icons/menu.png
https://cdn.dashvaanjil.mn/cdn/10_2_02aa2332b5.jpg
Бидний тухай, ололт амжилт
1500-аад он, үл мэдэгдэх хэвлэгч галлерейг авч явах үед
Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Дашваанжил” ХЭАА нэртэйгээр анх байгуулагдан Шарын гол, Багануурын нүүрсний уурхайнууд, Хөтөлийн цемент шохой, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр зэрэгт хүнд машин механизмын сэлбэг хэрэгсэлүүдийг хямд үнээр нийлүүлэн бизнесийн гараагаа эхэлсэн түүхтэй.
Төмөр замын вагон цистернээр шингэрүүлсэн хийг хүлээн авч хадгалах, төрөл бүрийн баллонд цэнэглэх Монгол Улсын анхны станцыг Улаанбаатар хотод байгуулсан.
Хийн түлшийг дуудлагаар үнэ төлбөргүй хэрэглэгчдэд хүргэх, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үйлчилгээг бий болгосон.
Шингэрүүлсэн хийн түлш тээвэрлэх том оворын автоцистернийг Монгол Улсад анх ашиглалтанд оруулсан.
Автоцистернийг хийн тоолуураар тоноглож Дэд бүтцийн хяналтын улсын албаны Даралтат сав хариуцсан улсын байцаагчийн хяналтан дор анх автомашинуудыг хийн түлшээр цэнэглэх ажлыг эхлүүлсэн.
Евро стандартын БНЧУ-ын “Адаст” маркийн автомашиныг хийгээр цэнэглэх компакт станцыг ашиглаж эхэлэсэн бөгөөд “Адаст” фирмийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер болсон.
Бүх төрлийн барилгын бие даасан халаалтанд шингэрүүлсэн хийгээр ажилладаг ОУ-ын стандартыг хангасан “DAEWOO” газ бойлерыг анх удаа хэрэглээнд нэвтрүүлсэн.
Монголд улсад анх удаа манай компанийн санаачилгаар “Геомаш” ХХК-нд 5, 10, 15, 20 кг-ийн хийн баллон, 10 м3 багтаамжтай даралтад савыг тус тус үйлдвэрлүүлж өөрийн брэнд бүтээгдэхүүн болгон хэрэглээнд нэвтрүүлэв.
Монгол гэрт болон 25 м2 хүртэлх талбай бүхий амины орон сууцыг халаах зориулалттай гэрийн хийн зуух бүтээх олон жилийн туршилт, судалгааны ажлын хүрээнд ОХУ-ын “Теплоцентраль” компанид захиалгаар үйлдвэрлүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор РХД-ийн 100 өрхөд хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн.
Улсын хийн хангамжийн сүлжээ байгуулах судалгаа шинжилгээ, их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2017 оны эхний 6-н сарын байдлаар 48 ширхэг автомашин болон ахуйн хэрэглээний хий цэнэглэх станцыг ашиглалтанд оруулаад байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ашиглаж буй ISO стандартыг хангасан технологи бүхий автомашиныг хийгээр цэнэглэх далд савтай суурин станцыг анх ашиглалтанд оруулсан.
Монгол Улсад анхны “Хийн баллон баталгаажуулах лаборатори”-ийг ашиглалтанд оруулж хэрэглэгчдийн стандартын шаардлага хангахгүй баллоныг ашиглалтаас хасаж аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг сайжруулсан.
Компанийн ажилтанууддаа Даралтат сав хийн тоног төхөөрөмжийн операторч мөн аюултай ачааны автомашины жолооч мэргэжил эзэмшүүлэх, хэрэглэгчдэдээ аюулгүй ажиллагааны мэдлэг олгох зорилгоор “GAS EDUCATION” сургалтын төвийг байгуулав.
Монгол улсад анх удаа өндөр даралтанд тэсвэртэй, үйлдвэрлэсэн болон ашиглалтаас хасах хугацаа нь тэмдэглээтэй олон улсын ISO стандартын шаардлага хангасан хийн баллоныг захиалгаар үйлдвэрлүүлж нийтийн хэрэглээ болгов.
БНРУ-ын газан автомашины оношлогоо засвар үйлчилгээгээрээ №1 “ЭЖУ МОТОСР” компаниас мэргэжлийн инженерүүдийг урьж өөрийн компанийн инженер механикч нартаа сургалт зохион байгуулж хийн хөдөлгүүртэй автомашины компьютер оношлогоо засварын газрыг байгуулсан.
Олон улсын стандартын хангасан "Хөх дөл" брендийн үйдвэрийг ашиглалтанд оруулсан.
Монгол инженерийн ур ухаан шингэсэн "Амар аян" хийн плитк, Ахуйн болон нийтийн хоолны зориулалтай "Амар тулга" хийн плитк үйлдвэрлэж эхэлсэн.
Импортыг орлох аяны зориулалттай “Амар аян” хийн плитка, шорлогны аппарат, нийтийн хоолны зориулалттай “Амар тулга” хийн плитка гэх мэт 3 нэр төрлийн бүтээгдэхүүнийг анх удаа дотооддоо үйлдвэрлэж өөрийн брэнд болгов.
Ажиллагсдынхаа ажлын байрны нөхцлийг сайжруулах, эрүүл, ая тухтай, таатай орчинг бүрдүүлэх, улмаар ажлын бүтээмж, гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор 7 давхар бүхий шинэ оффисийн барилгыг ашиглалтанд оруулав.
БНСУ-ын Daesung Celtic Enersys Co.,Ltd албан ёсны дистрибьютерээр сонгогдов.
БНСУ-ын Sookook Corporation албан ёсны дистрибьютерээр сонгогдов.

Монгол орон даяар үндэсний хийн сүлжээг бүтээн байгуулалтын ажил эхлүүлж одоогоор 60+ салбар байгуулан ажиллаж байна