/images/icons/menu.png
https://cdn.dashvaanjil.mn/cdn/WLPGA_BLOG_101019_60043e66bf.webp
WLPGA
https://cdn.dashvaanjil.mn/cdn/En_el_Dia_del_GLP_GASNOVA_recuerda_la_importancia_del_gas_LP_durante_la_crisis_sanitaria_del_Covid_19_f798e6db70.jpg
Дэлхийн шингэрүүлсэн хийн түлшний холбоо

ДашваанжилХХК нь 2019 оноос хойш Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбоо (WLPGA)-нд гишүүнээр элссэнээр Монгол Улсаа дэлхийд төлөөлөх боломжтой цор ганц компани болсон юм.
Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбоо (WLPGA) нь шингэрүүлсэн хийн түлшийг түгээдэг аж ахуй нэгжүүдийг нэгтгэн, зөвлөмж удирдлагаар хангадаг олон улсын нэр хүнд бүхий байгууллага билээ. Өнөөдөр тус холбоо нь шингэрүүлсэн хийн түлш буюу LPG-ийг ашигладаг 125 орны 300 гаруй аж ахуй нэгжийг дэлхийн өнцөг булан бүрээс нэгтгэн үйл ажиллагаагаа эрхэлдэг.
WLPGA нь олон улсын нөлөө бүхий албан байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд эрх баригч болон удирдагчидтай хамтарч гишүүн улсуудынхаа эрх ашгийг хамгаалдаг холбоо юм. Тус холбоо нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) тусгай зөвлөх төдийгүй, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Олон Улсын Эрчим Хүчний Агентлагтай түншийн харилцаатай ажилладаг.

WLPGA нь шингэрүүлсэн хийн түлшний зах зээлд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандарт болон борлуулалтын дадлагыг дэмжин ажиллаж байна. Тус холбооноос гаргасан “Аюулгүй Ажиллагааны Сайн Дадал”, “Борлуулалтын Сайн Дадал” хэмээх хоёр гол нийтлэл нь НҮБ-ын Хүрээлэн Буй Орчны Төсөл  (UNEP) болон Олон Улсын Арилжааны Танхим (ICC)-аар батлагдсан үр дүнтэй ажил байдаг. 
Бидний хувьд бусад байгууллагын жишгийн дагуу удирдлага, зөвлөмжийг энэхүү, байгууллагаас авч, олон улсын цогц стандартад нийцүүлсэн шингэрүүлсэн хийн түлшийг Монголынхоо хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Дашваанжил ХХК нь WLPGA-ийн олон улсын гишүүдийн хооронд тогтмол зохиогддог интерактив хурал болон техникийн мэргэжилтнүүдийн уулзалтад тогтмол оролцож, туршлага солилцох зэргээр хамтран ажилладаг.
Мөн WLPGA-ийн жил бүр зохиогддог шинэ технологийн уулзалтад оролцож, тус холбооны “Харилцаа”, “Арилжааны хөгжил”,  “Стандарт”,  “Шинэ санаачилга ба технологи” гэсэн матрикс бүтэцтэй дөрвөн гол зорилтын шаардлагад хүрэхээр шаргуу ажилласаар байгаа төдийгүй, дэлхийн бусад байгууллагатай холбоо харилцаатай байж, ямагт урагш тэмүүлэн ажиллахыг зорьж байгаа билээ.

https://cdn.dashvaanjil.mn/cdn/dunya_lpg_birligi_wlpga_tarafindan_ilan_edilen_7_haziran_dunya_lpg_gunu_e32ed01653.jpg
https://cdn.dashvaanjil.mn/cdn/dubai_skyline_getty_image_600x400_82f5d962e6.jpg

Мөн WLPGA-ийн жил бүр зохиогддог шинэ технологийн уулзалтад оролцож, тус холбооны “Харилцаа”, “Арилжааны хөгжил”,  “Стандарт”,  “Шинэ санаачилга ба технологи” гэсэн матрикс бүтэцтэй дөрвөн гол зорилтын шаардлагад хүрэхээр шаргуу ажилласаар байгаа төдийгүй, дэлхийн бусад байгууллагатай холбоо харилцаатай байж, ямагт урагш тэмүүлэн ажиллахыг зорьж байгаа билээ.
Бид алсдаа олон улсын зах зээлд хийн түлшээ борлуулах, хийн аж ахуйн барилга байгууламж барих,  зураг төсөл боловсруулах дэлхийн хэмжээний компани болох, хийн түлшний салбарын хөгжлийн хөтлөгч хүч байх хэтийн зорилт тавин ажиллаж байна. 
Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбооны гишүүн гэдэг утгаараа мэдлэг, чадвартай мэргэжлийн хамт олон байж, олон улсын дэвшилтэт технологийг Монгол Улсдаа нутагшуулах, байгальд ээлтэй хийн түлшний зөв зохистой хэрэглээг нийтэд таниулан түгээх нь бидний үүрэг юм. 
Компанийн зүгээс Мэдлэг, Чадвар, Чанар, Ёс зүй, Байгаль орчин гэсэн таван зүйлийг үнэт зүйлээ болгосноороо Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний холбооноос сайшаал урамшуулал хүртсээр ирсэн. Бидний хувьд дээрх таван үнэт зүйлсийг санаж, мөрдөн, дэлгэрүүлэх нь шагнал урамшуулалаас  эрхэм чухал зүйл юм.