/images/icons/menu.png
https://cdn.dashvaanjil.mn/cdn/2_2_7e0ac89166.jpg
Хийн хангамжийн технологийн угсралт холболт
https://cdn.dashvaanjil.mn/cdn/1_05c9dcb409.jpg
Дулаан хангамжийн үйлчилгээ

Аливаа улс орны хөгжил дэвшил нүд ирмэхийн зуурх богино хугацаанд өөрчлөгдөн сайжирсан түүх үгүй билээ. Тухайн улсын алсын бодлого, хэтийн төлөв, ард иргэдийнх нь эрүүл аюулгүй, амар тайван, цэвэр цэмцгэр орчинд амьдрах эрх, хүсэл эрмэлзлээс үүдэн хөгжил үе шаттайгаар явагддаг. Манай улсын хувьд ч тэр жишгээр өдрөөс өдөрт урагшлан дэвшиж байна. Тэрхүү дэвшлийн нэг хэлбэр бол “Хийн түлшээр ажилладаг усан халаалтын зуух”-ыг хэрэглээнд нэвтрүүлсэн явдал юм. 
“Дашваанжил” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ба хөгжингүй орнуудын агаарын бохирдлоос салсан хамгийн зөв шийдэл дээр үндэслэн усан халаалтын зуухыг /бойлер/ Монгол орондоо амжилттай нутагшуулж байна.  Бид БНСУ-ын улдсаа төдийгүй дэлхийд танигдсан Daesung болон Sookook корпорацийн Усан халаалтын зуухыг албан ёсны эрхтэйгээр худалдаалахаас гадна үйлдвэрлэлийн хийн ноцоогуурын угсралт суурилуулалтын үйлчилгээг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.
Хийн түлшээр ажилладаг усан халаалтын зуух нь хүний эрүүл мэнд байгаль орчинд хор нөлөөгүй, утаа огт гаргахгүй, мөн ашиглалтын зардал нь бусад төрлийн халаалтын шийдлүүдээс хамгийн хямд байдгаараа онцлогтой бөгөөд Европын орнууд, Япон, АНУ, Хятад зэрэг олон улсад өргөнөөр ашигладаг агаарын бохирдлоос гарах хамгийн зөв шийдэл гэдэг нь нэгэнт батлагдсан шийдэл юм. 

2019 онд "Ид Шидийн Орон-2" төсөлд нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж, нийслэл дэх хүүхэд хамгааллын төвийг хийн хангамжийн системээр бүрэн хангах сайн үйлсийн ажлыг амжилттай хэрэгжүүллээ.  Уг төслийн хүрээнд 1400м2 талбай бүхий хоёр давхар байгууламжийн хийн хангамжийн цогц системийн зураглалыг гарган бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 
Ийнхүү Монгол улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын төлөө хийсэн ажил маань биднийг “Ид шидтэй компани” болгон өргөмжлөв. Энэхүү цогц систем нь тус хүүхэд хамгаалах төвийн халаалт, халуун ус, гал тогоо гэсэн гурван бүтцийг нэг шийдлээр шийдэж өгснөөрөө давуу талтай. 

https://cdn.dashvaanjil.mn/cdn/IMG_1697_7d9b59102f.jpg
https://cdn.dashvaanjil.mn/cdn/IMG_1600_777d235ce7.jpg
Хийн хангамжийн угсралтын үйл явц

Хэрэглэгчийн уулзалт   
• Хэрэглэгчидтэй уулзаж танилцуулга хийх,   
• Объектын зай талбайн хэмжилт хийж норм дүрэм хангаж байгаа эсэхийг тогтооно.
Төсөв тооцоо гаргах  
• Хэрэглэгчдээс авсан мэдээллийн дагуу дулаан хангамж болон хийн хангамжийн тооцоо гаргаж хэрэглэгчид танилцуулан гэрээ байгуулна.
Зураг төсөл боловсруулах  
• Дулаан хангамжийн тооцоог үндэслэн норм дүрмийн дагуу зураг төслийг боловсруулах, эрх бүхий байгууллагаар, хянуулах, батлуулах. \ОБГ, МХЕГ, БХТ\
Угсралт холболт хийх  
• Зураг төслийн дагуу хийн зуух, хийн хангамжийн технологийн угсралтын ажлыг гүйцэтгэн туршилт тохируулга хийж захиалагчид хүлээлгэн өгнө.
Хэрэглэгчийн сургалт  
• Захиалагч, хэрэглэгчдэд ХААААД, ДСТААД, ХААТАД болон хийн тоног төхөөрөмжийн ашиглалтын сургалт үйлчилгээ үзүүлнэ.
Сервис үйлчилгээ  
• Хийн зуух, хийн хангамжийн эргүүл үзлэг, болон  засвар үйлчилгээг гүйцэтгэх

Хийн түлшээр ажилладаг усан халаалтын зуух нь хүний оролцоо бага, удирдлагын автомат системтэй.
Утаагүй буюу шаталтаас ялгарах хорт хийн агууламж нь Монгол улсын  стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин бага/бусад түлштэй харьцуулахад хамгийн бага/
Илчлэг өндөр буюу бусад түлштэй харьцуулахад ашигт үйлийн коэффициент  өндөр. 
Үнс нурам, тоос тоосонцор зэрэг хорт хаягдал гарахгүй.
Хийн түлшний илчлэгийн таблиц

 

https://cdn.dashvaanjil.mn/cdn/3_0453bd3b74.jpg
Зургийн цомог