/images/icons/menu.png
https://cdn.dashvaanjil.mn/cdn/NIKON_CORPORATION_NIKON_D810_7360x4912_000759_e9c19d88cb.jpg
"Хөх дөл" брэнд
https://cdn.dashvaanjil.mn/cdn/a8_2_ee2fca4094.jpg
Импортыг орлох “Хөх Дөл” бренд

Дашваанжил” ХХК -ний охин компани болох “Органик Трэйвэл Монголиа” ХХК-н бүтээгдэхүүн “Хөх дөл” брэнд. 
2015 онд Монголд анх удаа олон улсын стандартын шаардлагад нийцсэн техник тоног төхөөрөмжтэй “Хөх дөл” үйлдвэрийг ашиглалтад оруулсан ба уг үйлдвэр нь 220 граммын нэг удаагийн газыг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн юм.
2022 онд бид үйлдвэрийнхээ хүчин чадлыг сайжруулж хоногт  8000-10000  ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, чанар стандартын олон улсын түвшинд хүрсэн үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Хөх дөл брэнд нь импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлох бөгөөд зах зээл дэх ижил төрлийн бүтээгдэхүүнээс чанартай үнэ хямд зэргээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн юм. 

Импортыг орлох бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн хэрэгцээг хангах, үйлчилгээгээ иргэдэд илүү ойртуулахын тулд “Хөх Дөл”  брэндийн нэг удаагийн газыг 120 грамм, 220 граммаар савлан үйлдвэрлэж байна. “Хөх Дөл” брэнд нь манай улсад үйлдвэрлэгдэж байгаа үндэсний брэнд бүтээгдэхүүн бөгөөд зөвхөн зуны улиралд амралт, аялал зугаалгаар явахдаа хэрэглэдэг төдий биш, хэрэглэгчдийн жилийн дөрвөн улиралд хэрэглэх хэрэгцээ шаардлагыг хангах, Англи, Монгол хэлээр ашиглах заавартай үйлдвэрлэж орон даяарх үндэсний хийн сүлжээ “GAS STORE” дэлгүүр болон томоохон супермаркетууд, зах, худалдааны төв, хүнс барааны дэлгүүр, худалдааны төвүүдээр худалдаалж байна.

https://cdn.dashvaanjil.mn/cdn/NIKON_CORPORATION_NIKON_D810_7360x4912_000759_e9c19d88cb.jpg
Хөх Дөл бүтээгдэхүүний зориулалт

   • Гал асаах, өрдөх
  • Толгой, шийр хуйхлах,  боодог хийх
  • Гэрийн нөхцөлд Зөөврийн нэг удаагийн газан плитк ашиглах
  • Аялал зугаалгад ашиглах
  • Өндөр хэмээр үнэт металл хайлуулах зэрэгт хэрэглэхэд тохиромжтой 

Бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар

   • Нэг удаагийн баллонтой хийн түлшийг зориулалтын плитк, хийн ноцоогуурт хэрэглэнэ.
  • Хэрэглэхийн өмнө баллоны хамгаалах тагийг авч хийн тоног төхөөрөмжийн зориулалтын ховилд баллоныг сайтар оруулан түгжинэ.
  • Хийг бүрэн хэрэглэж дууссаны дараа баллоныг нүхэлж дахин боловсруулах хогонд ялгаж хаяна.

https://cdn.dashvaanjil.mn/cdn/NIKON_CORPORATION_NIKON_D810_7360x4912_000794_5d13f5b995.jpg
Зөвлөмж, анхааруулга

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:
  • Хийтэй баллоныг таглаж +40С0-ээс доош хэмд , бага насны хүүхэд хүрэхгүй, нарны шууд тусгалгүй сэрүүн газар хадгална.
  • Хасах хэмд хадгалсан баллонтой хийг дулаан орчинд 5 минут байлгасны дараа ашиглана.
АНХААРАХ ЗҮЙЛС:
  • Хийг бүрэн хэрэглэг дууссаны дараа баллоныг цоолж дахин боловсруулах хогонд ялгаж хаяна.
  • Хийн плиткний тулганаас хэт том ёроолтой сав суулга, хайруулын таваг тавьж ашиглавал баллон халж дэлбэрэх аюултай.
  • Автомашины салон дотор нарны шууд тусгалаас үүдэн доторх дулаан нэмэгддэг учраас хийтэй баллоныг автомашины салон дотор байлгахыг хориглоно.
  • Баллон хэлбэрээ алдсан, хонхойсон, цүлхийсэн, гадаргуу нь гүн зурагдсан үед  ашиглахыг хориглоно.
  • Баллон хэлбэрээ алдсан, хонхойсон, цүлхийсэн, гадаргуу нь гүн зурагдсан үед  ашиглахыг хориглоно.
  • 21-ээс доош насны хүүхдэд худалдахыг хориглоно.

Зургийн цомог