/images/icons/menu.png
https://cdn.dashvaanjil.mn/cdn/Ballon_all_f115049c7c.jpg
Ахуйн хий хүргэлт, цэнэглэлт, засвар
https://cdn.dashvaanjil.mn/cdn/NIKON_CORPORATION_NIKON_D810_6994x4668_000902_fcefc4cbf6.jpg
Засвар үйлчилгээ

"Дашваанжил" ХХК нь 24 цагийн дуудлагын төвөөр айл өрх, аж ахуйн нэгж, ресторан зоогийн газруудын захиалгыг хүлээн авч олон улсын чанарын стандартыг хангасан ISO баллонтой хийн түлшийг захиалгын дагуу түргэн шуурхай хүргэж өгч үйлчилдэг.
Мөн “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”, “Даралтат сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, “Галын аюулгүй байдлын норм ба дүрэм”, “Хийн хангамжийн барилгын норм ба дүрэм”-г мөрдлөг болгон хэрэглэгчдэдээ орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар тогтмол үзлэг шалгалт болон засвар үйлчилгээг үзүүлж хэвийн ажиллагааг хангаж ажиллаж байна.

Хийн бойлерийн худалдаа, суурилуулалтын үйлчилгээ

“Дашваанжил” ХХК нь БНСУ-ын улсдаа төдийгүй дэлхийд танигдсан “Daesung Celtic Enersys Co.,Ltd” болон “Sookook” Corporation-ийн Усан халаалтын зуухыг албан ёсны эрхтэйгээр худалдаалахаас гадна үйлдвэрлэлийн хийн  ноцоогуурын худалдаа болон угсралт суурилуулалтын  үйлчилгээг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн чанарын өндөр төвшинд үзүүлж байна.
Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлерийг Европын орнууд,  БНСУ, Япон,  АНУ зэрэг олон улсад өргөнөөр ашигладаг. Хүний эрүүл мэнд байгаль орчинд хор нөлөөгүй,  утаа гаргахгүй,  мөн ашиглалтын зардал нь бусад төрлийн халаалтын шийдлүүдээс хямд байгаагаараа онцлогтой юм. 
Энэхүү шийдлийг орон сууц болон үйлдвэр,  үйлчилгээний байгууллагуудад хэрэглэснээр гал тогоо (плитк),   хувцас хатаагуур зэргийг нэмэлтээр шийдвэрлэх боломжтой.

https://cdn.dashvaanjil.mn/cdn/EXA_3102_2b885df4f1_aafeead0c6.jpg
https://cdn.dashvaanjil.mn/cdn/a1_2_142467f8fe.jpg

Daesung celtic enersys Co.,Ltd нь 1982 онд байгуулагдсан. Хийн түлшээр ажилладаг 2,16RSc бойлер анх үйлдвэрлэж зах зээлд нийлүүлснээр одоог хүртэл загварын өргөн сонголттой, чанартай, хийн бойлерийг. үйлдвэрлэдэг. Одоогоор БНСУ-ын дулааны АҮК хамгийн өндөр үзүүлэлтээрээ гайхагддаг Daesunjg S line бойлерийг үйлдвэрлэж байгаа бөгөөд Европын холбооны CE сертификат, АНУ-н ETL тусгай зөвшөөрлийг ханган дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлж байна.
Sookook Corporation нь 1983 онд БНСУ-н засгийн газраас гаргасан агаарын бохирдлыг шийдвэрлэх, энергийн зөв ашиглалттай  хөл нийлүүлэн хийн түлшээр ажилладаг ноцоогуурын үйлдвэрлэлийг эхлүүлж энергийн ашигт үйлийн кофцентийг нэмэгдүүлэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах  түүхийг хамтдаа бичилцэж байгаа дэлхийн томоохон компаниудын нэг юм.

Зургийн цомог
Видео