/images/icons/menu.png
https://cdn.dashvaanjil.mn/cdn/MG_0601_ce3504b329.jpg
Gas Education
https://cdn.dashvaanjil.mn/cdn/MG_0546_c915f93bb1.jpg
ТҮҮХЭН ЗАМНАЛ

Дашваанжил ХХК-ийн дэргэдэх “Gas education” сургалтын төв нь 2014 оны 6 сард нийт ажиллагсад болон хийн аж ахуй эрхлэгч (хэрэглэгч)-дэд Монгол улсын хэмжээнд Хийн аж ахуйд мөрдөгдөж буй дүрмийн шаардлага, стандартуудын хэрэгжилтийг хангах зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ, Рудалгаа, Мэдээллийн Төвийн Даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №20/2432 дугаар бүхий мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авч үйл ажиллагаагаа явуулж байна.

ЗОРИЛГО

Хийн салбарын мэдлэгтэй, чадвартай, зөв хандлагатай мэргэжлийн ажиллагсадыг бэлтгэх, Монгол улс дахь хийн түлшний салбарын жишиг сургалтын төв байна.
“Дашваанжил” ХХК нь хийн аж ахуйн эрхлэгч байгууллагын ажилчдад болон хийн технологи хэрэглэгч аж ахуйн нэгж, иргэдэд хийн техник технологийг ашиглах, засварлах, тээвэрлэх зэрэг мэдлэг олгох зорилгоор 2014 онд "Gas Educatioin" сургалтын төвийг байгуулсан. Өдгөө 15,000 гаруй хэрэглэгч болон ажилчдад Монгол Улсын хэмжээнд хийн аж ахуйн салбарын мөрдөж буй норм, дүрэм журам, шаардлага, стандартыг хангах тухай мэдлэг сургалтад хамруулан мэргэжлийн сертификат олгоод байна.

https://cdn.dashvaanjil.mn/cdn/MG_0548_b86b6f9278.jpg
https://cdn.dashvaanjil.mn/cdn/MG_0591_38dc2439f8.jpg
Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Ажилчдын сургалт: Компанийн бүх ажилчинд хийн түлшний ойлголт, ашиглалт, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох чиглэл, зорилготой
Байгууллагын сургалт: Хийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны сургалт, заавар зөвлөгөө өгөх зорилготой
Хэрэглэгчдийн сургалт: ОБЕГ, МХЕГ-тай хамтран хэрэглэгчдэд зориулсан сургалтыг тус тус явуулдаг. 

Сургалтын нэгж

Хийн түлшээр ажилладаг нийтийн хоолны тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээний ажилтан (80 цаг)
Хийн тоног төхөөрөмжийн ашиглалтын засварчин (80 цаг)
Даралтат сав цэнэглэгч, түгээгч (80 цаг)
Хийн түлш тээвэрлэдэг автомашины жолооч, борлуулагч (80 цаг)
Хийн түлшээр ажилладаг нийтийн хоолны плитк, хийн баллон ашиглалтын анхан шатны мэдлэг олгох (6 цаг)

https://cdn.dashvaanjil.mn/cdn/MG_0596_b2c6293714.jpg
Зургийн цомог