
Хийн баллон баталгаажуулах лаборатори
Лаборатори
Хийн баллон туршилтын цех нь хэрэглэгч болон байгууллагуудын хэрэглээнд байгаа баллоны аюулгүй байдлыг нягтлан, ашиглалтын хугацаа дууссан тохиолдолд цаашид ашиглах боломжтой эсэхэд усан туршилт хийдэг. Хэрэв туршилтад орсон баллон ашиглагдах боломжтой бол тэмдэглэгээ хийн үйлчилгээнд нэвтрүүлж, ашиглалтын хугацаа дууссан баллоныг акт үйлдэж хэрэглээнээс хасдаг. Манай компани GB болон ISO стандартын баллоныг ахуйн хийн түлшний хэрэгцээнд ашигладаг. GB 5842, GB 15380 стандартын баллон нь 8 хүртэлх жилийн ашиглалтын хугацаатай байдаг бол ISO 22991, ISO 4706 стандартын баллоны хувьд ашиглалтын хугацаа 15 жил байдаг.
