/images/icons/menu.png
https://cdn.dashvaanjil.mn/cdn/EXA_0127_5022f264c2.jpg
Үйлчилгээ
Дашваанжил ХХК
https://cdn.dashvaanjil.mn/cdn/10_2_02aa2332b5small_63f8ef77d0.jpg
Авто хий цэнэглэх станц

Автомашин хийгээр цэнэглэх станц нь
● Авто хийн түлшний худалдаа
● Ахуйн хийн түлшний худалдаа 
● Хийн тоног төхөөрөмжийн төрөлжсөн худалдааны “Gas store” дэлгүүр
● Хийн тоног төхөөрөмжийн завсар үйлчилгээ гэсэн цогц үйлчилгээг үзүүлдэг.
Автомашин хийгээр цэнэглэх станцууд нь авто хийн борлуулалт үйлчилгээг үзүүлдэг төдийгүй ашиглалтын хугацаа урт, хэрэглээний аюулгүй ажиллагааг хангасан олон улсын “хийн баллон”-ы стандарт болох улбар шар өнгөтэй ISO стандартын 5, 10, 15, 50 кг-ийн баллоныг борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлдэг. Бид хэрэглэгчийн аюулгүй ашиглалтын үүднээс “хэрэглэгчийн дэвтэр”-т тухай бүрт тэмдэглэл үлдээж, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг өгч ажилладаг.
Энэ нь биднийг салбартаа он удаан жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгааг илтгэхийн зэрэгцээ хийн түлшний салбарынхаа хамгийн туршлагатай, мэргэжлийн, чадварлаг хамт олон гэдгийг илтгэж байгаа юм. Бид цаашид Монгол улсынхаа 21 аймаг 330 суманд  АХЦС-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.Улсын хэмжээнд байгуулж байгаа АХЦС нь ой мод, заг бударганыг түлшинд хэрэглэхийг багасгаж цөлжилтийг бууруулах, цаашлаад хийн түлшийг халаалтандаа ашигласнаар утаагүй цэвэр орчинд амьдрах боломж бүхий технологийн шинэ шийдэл, хөгжлийн гарц гэж үзэн ажилладаг.

Авто хийн түлшний мөнгөн талон

ААН, байгууллага, иргэн та өөрийн хэрэглээ болон авто машины онцлогт тохируулан 5,000₮, 10,000₮, 20,000₮-н талоны дэвсгэртээс сонгон авах боломжтой. 
Мөнгөн талоноор хийн түлшний худалдан авалт хийхдээ Ёндоо карт ашиглах боломжтой 
газын мөнгөн талон нь бэлэн мөнгийг орлох өндөр зэрэглэлийн нууцлалтай, тусгай тэмдэглэгээ, бар код эрсдэл багатай үнэт цаас юм.
Та Монгол орон даяар байрших Дашваанжил газын бүх салбараас  
• Хийн түлш худалдан авах  
• “Газ Стор” хийн тоног төхөөрөмжийн сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийх 
• Хийн баллон цэнэглүүлэх дээ уг талоныг ашиглах боломтой
Мөнгөн талон авснаар танд үүсэх давуу талууд:
• Хийн түлшний хомсдол үүссэн тохиолдолд давуу эрхтэйгээр үйлчилгээ авах 
• Бэлэн мөнгө хаяж үрэгдүүлэх болон бусад эрсдлээс бүрэн хамгаалах 
• НӨАТ-ын баримт авах 
• Хийн түлшний талон худалдаж авах үнийн дүнгээс хамааран 3% хүртэлх урамшуулал авах 
• “Газ Стор” хийн тоног төхөөрөмжийн сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийх 
• Хийн баллон цэнэглүүлэх зэрэгт ашиглах боломжтой.
Мөнгөн талон авах хаяг:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Москвагийн гудамж - 40/1  Дашваанжил ХХК төв байр

https://cdn.dashvaanjil.mn/cdn/a3_22_JPG_5b60e2fdb3.jpg
https://cdn.dashvaanjil.mn/cdn/13_50d7eff334.jpg
ЁНДОО карт

“Дашваанжил” ХХК-ийн хэрэглэгчдэдээ урамшуулал олгох, бодит хэмнэлт хөнгөлөлтийг авах боломж олгох зорилгоор 2017 онд Ёндоо картын цахим системийг нэвтрүүлсэн. Ёндоо карт нь олон улсын төлбөрийн системд ашигладаг өндөр нууцлал бүхий NFC (Near Field Communication) технологийн Loyalty карт юм.
Хэрэглэгч та Ёндоо картаа ашиглан Монгол орон даяар байрших “Дашваанжил” ХХК-ийн 60 гаруй салбар цэгээс хийн түлш худалдан авах бүртээ дараах боломжуудыг эдлээрэй:
  • Газар дээр нь худалдан авалтаас оноо цуглуулах
  • Цуглуулсан оноогоороо худалдан авалт хийж зарцуулах
  • Зарлагдсан сугалаа болон урамшуулалтай хөтөлбөрт оролцох, онлайнаар шалгах боломжтой.

Дэлгэрэнгүй
Дулаан хангамжийн үйлчилгээ

Хийн түлшээр ажилладаг усан халаалтын зуух нь хүний эрүүл мэнд байгаль орчинд хор нөлөөгүй, утаа огт гаргахгүй, мөн ашиглалтын зардал нь бусад төрлийн халаалтын шийдлүүдээс хямд байдгаараа онцлогтой юм. Хийн түлшээр ажилладаг усан халаалтын зуухыг/бойлер/ Европын орнууд, БНСУ, Япон, АНУ, Хятад зэрэг хөгжингүй орнуудад өргөнөөр ашигладаг ба байгаль орчинд хүний эрүүл мэндэд хамгийн ээлтэй хэрэглээ гэдэг нь батлагдсан.
Хийн халаалтыг амины орон сууц, үйлдвэр үйлчилгээний газар, хүнд хөнгөн үйлдвэрүүдэд  хэрэглэснээр халаалт, гал тогооны плитк, шарах зуух, халуун усны хэрэглээгээ хамтад нь шийдэх ухаалаг цогц шийдэл юм.
Бид БНСУ-ын улсдаа төдийгүй дэлхийд танигдсан Daesung болон Sookook корпорацийн  дистрибьютерээр сонгогдон хамтран ажилладаг ба сүүлийн үеийн автомат системд суурилсан бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэй, баталгаат хугацаатайгаар чанарын өндөр түвшинд суурилуулж байна. 

Дэлгэрэнгүй
https://cdn.dashvaanjil.mn/cdn/1_05c9dcb409.jpg
https://cdn.dashvaanjil.mn/cdn/MG_0611_01_ac4b592e39.jpg
Хийн хангамжийн зураг төсөл

2013 онд Дашваанжил ХХК-ийн зургийн алба болж үйл ажиллагааны гараагаа эхэлсэн бөгөөд 2016 оноос хийн түлшний хэрэглээ нэмэгдэж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж цар хүрээ тэлэгдсэн тул ОХУ-ын хийн хангамжийн зөвлөх инженерээр удирдуулсан  “Дашваанжил Констракшн” ХХК болон өргөжсөн. 
2018 онд “Нетгаз Групп” ХХК нэртэйгээр бие даасан салбар компани болон өргөжиж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
Бид хийн хангамжийн угсралт холболтын зураг төслийг тухайн төслийн онцлог, нийгэм хөгжлийн шаардлага, захиалагчийн эрэлт хэрэгцээ сонирхолд нийцүүлэн боловсруулдаг.  Хэрэглэгчийг хийгээр тасралтгүй хангахдаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хэрэглэхэд таатай амар хялбар байхаар тооцдог. Бид хийн хангамжийн технологийн зураг төслийг Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт норм дүрмийн дагуу боловсруулан МХЕГ, ОБЕГ гэх мэт мэргэжлийн эрх бүхий байгууллагуудаар батлуулж, уялдаа холбоотой ажилладаг. 

Дэлгэрэнгүй
Хийн технологийн угсралт холболт

Бидэнтэй хамдран ажилладаг салбарууд
• Айл өрх
• Нийтийн хоол
• Автомашин, тээврийн хэрэгсэл
• Барилгын дулаан хангамж, халаалт, хөргөлт
• Хүнд хөнгөн үйлдвэрлэл
• Хүнсний үйлдвэрлэл
• Газар тариалан, хөдөө аж ахуй
• Аялал жуулчлал
• Уул уурхай
• Эрдэм шинжилгээ судалгааны лаборатори

Дэлгэрэнгүй
https://cdn.dashvaanjil.mn/cdn/3_ef7d79ec49.jpg
https://cdn.dashvaanjil.mn/cdn/14_d09e2ab5f2.jpg
GAS STORE

Монголын анхны хийн тоног төхөөрөмжийн ГАЗ СТОР сүлжээ дэлгүүр. 
Хот, аймаг сумдын АХЦС-ын 60 орчим салбаруудад байрладаг Газ стор дэлгүүр нь хийн түлшээр ажилладаг бүх төрлийн аяны болон ахуйн зориулалттай плитк, нийтийн хоолны тоног төхөөрөмжүүд болон бусад өргөн хэрэглээний барааг зарж борлуулдаг. 
Нийтийн хоолны плитк болон дагалдах хэрэгслүүдийг худалдаалдаг. Манай дэлгүүрийн 400 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээс сонголт хийж,  авсан бүтээгдэхүүнийхээ хэрэглэх заавар болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг авах боломжтой.
Та “GAS STORE” дэлгүүр, автомашин цэнэглэх станц, ахуйн хэрэглээний баллоноо цэнэглүүлэх гэсэн гурван үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Дэлгэрэнгүй
GAS EDUCATION

“Дашваанжил” ХХК нь хийн аж ахуйн бизнес эрхлэгч байгууллагуудад заавар зөвлөмж өгөх болон хийн технологи хэрэглэгч аж ахуйн нэгж, иргэдэд хийн техник технологийг ашиглах, засварлах, тээвэрлэх  мэдлэг олгох зорилгоор 2014 онд "Gas Education" сургалтын төвийг байгуулсан. Өдгөө 15,000 гаруй хэрэглэгч болон ажилчдад Монгол Улсын хэмжээнд хийн аж ахуйн салбарт мөрдөгдөж буй норм, дүрэм журам, шаардлага, стандартыг хангах тухай мэдлэг олгож,  мэргэжлийн сертификат олгоод байна. Манай сургалтад хамрагдсанаар зах зээлд эрэлт хэрэгцээ өндөртэй инженерийн хэмжээний мэдлэг олж авах боломжтой бөгөөд төгсөгчдөө 100 хувь ажлын байраар хангагддаг. 

Дэлгэрэнгүй
https://cdn.dashvaanjil.mn/cdn/MG_0601_ce3504b329.jpg
https://cdn.dashvaanjil.mn/cdn/a8_2_ee2fca4094.jpg
"Хөх дөл" брэнд

Дашваанжил” ХХК -ний охин компани болох “Органик Трэйвэл Монголиа” ХХК-н бүтээгдэхүүн “Хөх дөл” брэнд. 
2015 онд Монголд анх удаа олон улсын стандартын шаардлагад нийцсэн техник тоног төхөөрөмжтэй “Хөх дөл” үйлдвэрийг ашиглалтад оруулсан ба уг үйлдвэр нь 125, 220 граммын нэг удаагийн газыг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн юм.
2022 онд бид үйлдвэрийнхээ хүчин чадлыг сайжруулж хоногт  8000-10000  ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, чанар стандарт олон улсын түвшинд хүрсэн үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Хөх дөл брэнд нь импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлох бөгөөд зах зээл дэх ижил төрлийн бүтээгдэхүүнээс чанартай, үнэ хямд зэргээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн юм. 

Дэлгэрэнгүй
Газан автомашины оношлогоо, засвар, зөвлөгөө

Газан машин хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар Монгол Улсад хийн хөдөлгүүртэй автомашины компьютер оношилгоо хийдэг төрөлжсөн засварын газар байхгүй, чанаргүй засварладаг, буруу оношилдог, хэт өндөр үнэтэй зэрэг тулгамдсан асуудлууд байсан тул бид 2014 онд БНСУ-ын “Эжу-Моторс” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан.  Тус ажлын хүрээнд Солонгос улсын мэргэшсэн мэргэжлийн инженерүүд ирж  “Хийн автомашины оношилгоо, засвар үйлчилгээний сургалт” зохион байгуулсан ба уг ажлын хүрээнд хийн хөдөлгүүртэй авто тээврийн хэрэгслийн компьютер оношилгоо хийдэг  засварын газрыг нээсэн.  Манай "Эко" авто засварын газар нь сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжөөр оношилгоо, засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. 

Дэлгэрэнгүй
https://cdn.dashvaanjil.mn/cdn/car_repair_ccefb17889.jpg
https://cdn.dashvaanjil.mn/cdn/EXA_3102_2b885df4f1_aafeead0c6.jpg
Ахуйн хий хүргэлт, цэнэглэлт, засвар

"Дашваанжил" ХХК нь 24 цагийн дуудлагын төвөөр айл өрх, аж ахуйн нэгж, ресторан зоогийн газруудын захиалгыг хүлээн авч олон улсын чанарын стандартыг хангасан ISO баллонтой хийн түлшийг захиалгын дагуу түргэн шуурхай хүргэж өгч үйлчилдэг.
Мөн “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”, “Даралтат сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, “Галын аюулгүй байдлын норм ба дүрэм”, “Хийн хангамжийн барилгын норм ба дүрэм”-г мөрдлөг болгон хэрэглэгчдэдээ орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар тогтмол үзлэг шалгалт болон засвар үйлчилгээг үзүүлж хэвийн ажиллагааг хангаж ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
“АМАР АЯН” "АМАР ТУЛГА" БРЭНД

Амар брэнд нь Монгол инженерийн ур ухаанаар дотооддоо үйлдвэрлэгдсэн, зохиогчийн эрхтэй, оюуны өмчөөр хамгаалагдсан зах зээлд эрэлт ихтэй бүтээгдэхүүн юм.  Уг плитк нь нэг хайрцагт багтсан, аяллын явцад тээвэрлэх, хадгалж угсрахад хялбар, авсаархан, бат бөх САЛХИНД УНТАРДАГГҮЙ онцлогоороо хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн юм.
“Амар” брэнд нь дараах 2 төрөлтэй. Үүнд:
“АМАР АЯН” аяны зориулалттай, төөнөдөг, салхинд унтардаггүй, өнгөний олон сонголттой, аялалд авч явахад авсаархан, ширээ болдог хийн плитка /6 өнгөний сонголттой/ 
АМАР ТУЛГА” ахуйн болон нийтийн хоолны зориулалттай хийн плитка /3 төрөлтэй/

Дэлгэрэнгүй
https://cdn.dashvaanjil.mn/cdn/a13_22_1d7504c4d1.jpg