/images/icons/menu.png
https://cdn.dashvaanjil.mn/cdn/small_gas_pump_8680c32aae.png

60

АХЦ СТАНЦ

https://cdn.dashvaanjil.mn/cdn/small_employees_b2fe2e78a6.png

600

АЖИЛТАН

https://cdn.dashvaanjil.mn/cdn/small_growth_8a4ebd59b7_16c7d92aa2.png

40%

ЗАХ ЗЭЭЛИЙН ЭЗЛЭХ ХУВЬ

https://cdn.dashvaanjil.mn/cdn/thumbnail_contact_a0161198cb_1_108fe24812.png

7 ТЭРБУМ

ТАТВАР ТӨЛӨЛТ (СҮҮЛИЙН 5 ЖИЛ)

https://cdn.dashvaanjil.mn/cdn/small_store_c929aaa466_0d065a9759.png

60

GAS STORE

https://cdn.dashvaanjil.mn/cdn/small_gas_store_63b79f2078.png

400

БАРАА МАТЕРИАЛ

ТАНИЛЦУУЛГА

Манай компани 1992 онд “Дашваанжил” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан, өдгөө 60 орчим салбар, 15 алба нэгжтэй, 600 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбартаа төдийгүй хувийн хэвшлүүдийг манлайлж, шилдэг татвар төлөгч, баялаг бүтээгч, ТОП 150 компаниудын нэгээр тогтмол бичигдэж байна.

“Дашваанжил” ХХК нь 1997-2000 онд Монгол улсад анх удаа төмөр замын вагон цистернээр шингэрүүлсэн хийг хүлээн авч хадгалах, баллонд цэнэглэх, автоцистернд ачих станцыг анхлан ашиглалтад оруулж Монгол улсад хийн салбар үүсэж хөгжих суурийг тавьсан. Байгуулагдсан цагаасаа хойш бид экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг сурталчлан агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа билээ. Өдгөө хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хийн түлш, хийн түлшээр ажилладаг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж Монгол улсад “Хийн түлшний үндэсний сүлжээ”-г бүтээн байгуулж чадсан амжилттай явна.

Бид БНСУ, ОХУ-ын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хийн технологийн мэргэшсэн компаниудтай хамтран ажиллаж улмаар БНЧех улсын “Adast Systems”, БНСУ-ын “Daesung Celtic Enersys” Co.,Ltd болон “Sookook Corporation”-ийн албан ёсны дистрибьютерээр сонгогдон ажиллаж байна. “Дашваанжил” ХХК нь олон жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага болон техник технологийн чадвартаа үндэслэн “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”, “Даралтат сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, “Галын аюулгүй байдлын норм ба дүрэм”, “Хийн хангамжийн барилгын норм ба дүрэм”-үүдийг мөрдлөг болгон олон улсын технологиор хийн хангамжийн зураг төсөл, хийн хангамжийн угсралт холболтыг түргэн шуурхай хийж гүйцэтгэж байна.

Бид сүүлийн жилүүдэд Дэлхийн нийтийн жишигт нийцсэн хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер болон үйлдвэрлэлийн хийн ноцоогуурын угсралт холболт, суурилуулалтын томоохон төслүүдийг БНСУ болон ОХУ-ын компаниудын зөвлөх үйлчилгээг авч амжилттайгаар хэрэгжүүлээд байна. Цаашдаа өөрсдийн бүхий л чадвараа дайчлан Монгол улсын нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаас гадна үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн компани болох зорилготойгоор ажиллаж байна.

https://cdn.dashvaanjil.mn/cdn/intro_section_image_d3f4cf13fd.jpg
Холбоо барих