/images/icons/menu.png
"ТӨРИЙН ИХ ТУЛГА"-НЫ ТАХИН ЦЭНГҮҮЛЭХ ЁСЛОЛ
Эх сурвалж: Дашваанжил ХХК | Мэдээ мэдээлэл
“Дашваанжил” ХХК Монгол угсаатны өв уламжлал, гал голомтоо мөнхөд асан бадрахыг билэгдэн “МОНГОЛ ТӨРИЙН ИХ ТУЛГА”-ыг санаачлан бүтээж, төрт улсынхаа голомтыг сахиж, Монгол үндэстний их баяр наадмыг нээж, галыг цахин цэнгүүлэх хүндтэй үүргийг хүлээсэн билээ. Монгол инженер, уран дархчуудын ур чадвар шингэсэн төрийн их тулга нь Их Монгол улс байгуулагдсаны түүхт ойн баяр, Монгол Үндэстний их баяр наадмуудад 2016 оноос өнөөг хүртэл жил бүр уламжлал болон асаж төрт ёсны хүндтэй, хуульчлагдсан уламжлалын нэг болжээ.
“Дашваанжил” ХХК нь Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэнжид өөдлөн бадрахын билэгдэл төрт ёсныхоо их гал голомтыг залж, наадамчин олноо хүндэтгэн цэнгүүллээ.
ДУБАЙД ДОТООДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛОН АВТОМАШИНЫ САЛБАРТ LPG-ИЙН ЭРЭЛТ ЦААШИД УЛАМ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА:
Эх сурвалж: Дашваанжил ХХК | Мэдээ мэдээлэл

Дубайн LPG зах зээл 2021 онд 549.30 мянган тонн байсан бол бөгөөд урьдчилсан байдлаар жилийн дундаж өсөлтийн хурдаар тооцоолон авч үзвэл (CAGR) 2027 он гэхэд 839.12 мянган тоннд хүрэх төлөвтэй байна. Дубайн иргэдийн LPG ашиглахын ашиг тусын талаарх мэдлэг нэмэгдэж байгаагаас мөн цэвэр, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа нь зах зээлийг тэлж байгаа гол хоёр хүчин зүйл болж байна. Мөн сүүлийн жилүүдэд томоохон компаниуд хийн түлшийг олборлох үр ашигтай арга замыг бий болгох судалгаанд хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийж эхэлсэн юм. Түүнчлэн сүүлийн хэдэн жилд хийн түлшний үйлдвэрлэлт, боловсруулалт өргөжихийн хэрээр шингэрүүлсэн хийн нийлүүлэлт ч нэмэгдсэн. Цаашдаа ч Дубайн эрчим хүчний хэрэглээний эрэлт нь шингэрүүлсэн хийн түлшний зах зээлийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Мөн шингэрүүлсэн хийн түлш нь цэвэр эрчим хүчний эх үүсвэр тул ахуйн хэрэглээнд болон тээврийн салбарт эрчимтэй ашиглаж байна. Тиймээс энэ зах зээл цаашид өссөөр байх хандлагатай байна. Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газар хөдөө орон нутгийн иргэдийг ахуйн хэрэглээндээ керосин, мод, нүүрс гэх мэт утаа ялгаруулдаг түлшний оронд хийн түлшийг хэрэглэж хэвшүүлэхэд онцгой хүчин чармайлалт гаргаж байгаа нь LPG зах зээлийн өсөлтийн том түлхэц болж байна. Тухайлбал, Дубайн Эрчим хүчний дээд зөвлөлийн дэд дарга Саид Мохаммед Аль Тайер 2020 онд Дубай хот нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 33%-аар бууруулсныг, мөн 2021 онд нүүрстөрөгчийг бууруулах стратегийн зорилтоо хоёр дахин нэмэгдүүлсэн гэж мэдэгдсэн. Энэхүү Дубай хотын шинэ амжилт нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж, шингэрүүлсэн нефтийн хийг нэвтрүүлсэн явдал гэж онцолж байна. Дубайн LPG зах зээлийн томоохон зах зээлийн тоглогчид бол Emirates Gas LLC (Emirates National Oil Company), Emirates General Petroleum Corporation (Emarat), ADNOC Distribution, Brothers Gas, Dubai Oil & Gas Company LLC, United Gas Company LLC, AD LPG, Lootah BC, Dubai Fuel Supply, болон Smart Gas компаниуд байна. Dubai Liquefied Petroleum Gas (LPG) Market Report 2023: Rising Demand for LPG in Domestic Power Generation and the Automobile Sector Drives Growth # https://www.prnewswire.com/news-releases/dubai-liquefied-petroleum-gas-lpg-market-report-2023-rising-demand-for-lpg-in-domestic-power-generation-and-the-automobile-sector-drives-growth-301802130.html

БНЭУ-ЫН ЭЛЧИН САЙД М.П.СИНГХ ДАШВААНЖИЛ КОМПАНИАР ЗОЧИЛЛОО
Эх сурвалж: Дашваанжил ХХК | Мэдээ мэдээлэл

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх  хийн түлшний салбарын анхдагч “Дашваанжил” компанийн үйл ажиллагаатай танилцаж зочиллоо.  Энэхүү уулзалт нь БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2017 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын үйл явцтай салшгүй холбоотой юм.  Тус үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай ба нийтийн хэрэгцээний 75-80 хувийг хангах хүчин чадалтай юм.  Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох үед зөвхөн шингэрүүлсэн хийн түлш гэлтгүй шатахуун, түлшийг түгээх боломжтойгоос гадна гаднаас оруулж ирэх тээврийн зардлыг 20-25 хувиар хэмнэх боломжтой юм. Энэхүү төслийн ажилд Дашваанжил компанийн хамт олны оролцоо туршлага, мэдлэг чадвар юу юунаас чухал болохыг онцолж, компанийн удирдлагуудтай санал солилцлоо. 
 

УТААГҮЙ ИРЭЭДҮЙ
Эх сурвалж: Дашваанжил ХХК | Мэдээ мэдээлэл

Нийслэл хотод дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй аж ахуй нэгжийн 182 зуух, технологийн уур үйлдвэрлэх 68 аж ахуй нэгжийн 88 уурын зуух, 200 мянган тооны өрх хатуу түлш хэрэглэж байна.

Манай улсын агаар мандалд ялгаруулж буй гол бохирдуулагчид нь хүхэрлэг хий (SO2), азотын исэл (NOx), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), хүлэмжийн хий - нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), аммиак (NH3), метан бус дэгдэмхий органик нэгдлүүд (NMVOC), метан (CH4), азотын исэл (N2O) байдаг ба эдгээр хорт хий нь хатуу түлшээс шууд хамааралтай юм.

Утаа нь зөвхөн амьсгалын системд төдийгүй зүрх судас, мэдрэл, нөхөн үржихүйн системд хортой нөлөө үзүүлдэг.

АШУҮИС-ийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна. Судалгааны үр дүнд дараах сэтгэл сэрдхийлгэм дүгнэлтийг гаргажээ.

1.  Утаанаас шалтгаалан өвчний төрөл зүйл олширч байна. Улаанбаатар хотын иргэдийн дунд уушгины хавдар, зүрхний өвчлөл, астма түгээмэл, бага насны хүүхдүүд хатгалгаа тусах нь их болж, цусны даралттай хүмүүс эрс олширчээ.

2.  Утаа жирэмсэн эмэгтэйчүүдийн хэвлий дэх ургийн жин багасахад нөлөөлдөг. Энэ нь эмэгтэйчүүдийн тамхидалттай хавсарснаар хүүхэд 225 граммаар бага жинтэй төрөхөд хүргэж байна. Ийм хүүхэд суурь өвчтэй, өвчлөмтгий, нас богинотой байдаг.

3.  Агаарын бохирдлоос болж цус харвалт, цусны даралт ихсэх, астма илт залуужсан байна.

4.  0-5 насны буюу бага насны хүүхэд утаа, тоосжилтод хамгийн их өртдөг. 2014 онд гэхэд 120 хүүхэд 1200-1300 том хүн агаарын бохирдлын улмаас өвдөж нас барсан.

5.  Нийслэл дэх 220 мянган сурагчийн 9000 нь буюу 5 хувь нь уушгины архаг бронхиттой, сүрьеэгийн далд халдвар тээгч байна.

6.  15 сургуулийн 8-13 насны 9000 хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар сурагчдын 10 хувь нь сүрьеэгийн далд халдвартай, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн 30 хувь нь халдвар тээгч, хүүхдүүдийн уушги 20 жил тамхи татсан хүнийхтэй ижил гэмтэлтэй байв.

7.  Нийслэлд үр зулбалт тавдугаар сард 1000 төрөлт тутамд 23 байсан бол утааны оргил үе арван хоёрдугаар сард 73 болж өсдөг.

8.  Улсын хэмжээнд амьгүй төрсөн мянган ураг тутмын 6.8 хувь нь өсөлтгүй байсан бол нийслэлд 7.8 хувь өсөлтгүй жирэмслэлт тохиолджээ.

Дэлхийн улс орнуудын утаанаас салсан туршлагаас:

  1. ИХ БРИТАНИ улс, Лондон хот

Түүхэнд “The Great Smog” буюу “Их Утаа” хэмээн нэрлэгдэн үлдсэн гамшиг 1952 оны өвөл Лондончуудад тохиолдсон. Ганцхан өвлийн дотор утаа тортгоос болж 12мянган хүн нас барж байсан аймшигт түүх юм. The Great Smog-ын тоосонцорт их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл, давсны хүчил, фторын нэгдлүүд болон хүхрийн давхар исэл агуулагдаж байсан аж. Харамсалтай нь АНУ болон Монгол эрдэмтдийн хамтарсан судалгааны багийн тайлангаас харахад одоогийн Улаанбаатарын утаа The Great Smog-ын хэмжээнд очиход тун дөхөж очжээ. Энэ нь яах аргагүй Улаанбаатарын айл өрх бүрийн хаалганы өмнө түгшүүрийн харанга дэлдээд эхэлснийг сануулж байна!

Лондончууд хэрхэн утаанаасаа салсан бэ?

1952 оноос эхлэн шат дараатай алхмуудыг хэрэгжүүлж ирсэн ч хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл нь 1956 онд Нэгдсэн Вант Улсын Парламентаас Clean Air Act буюу Цэвэр агаарын хуулийг боловсруулан баталсан юм. Энэ хуульд үйлдвэрийн болон ахуйн бүх зуух, пийшинг нүүрсээр галлахыг хоригложээ. Хэрэгжиж эхэлсэн эхний жилдээ л агаарын бохирдлыг 84% бууруулж чадсан аж. Улмаар энэ хууль бусад агаарын бохирдолтой Европын томоохон хот, улсууд руу дамжсанаар Европ бүхэлдээ байгалийн хийг ашиглах суурь тавигджээ.

  1. АНУлс, Лос Анжелос хот

1950-1960 оны Лос Анжелес хотын оршин суугчид аймшигт утаан дунд өсч том болжээ. Тухайн үед хүүхдүүд гадаа тоглохоо больж, гудамжаар явах хүнгүй болж, эмнэлгүүд өвчтөнөөр дүүрч эхэлсэн байна. Уг гамшгийг бууруулах үүднээс Цэвэр агаарын тухай хууль баталжээ. Тус хуулиар агаарын чанарыг хянах тусгай байгууллагатай болох, бохирдлын хэмжээг байнга тогтоон барих, автомашины эдэлгээнд хяналт тавих, үйлдвэрлэлд шатамхай материал ашиглахгүй байх зэргийг тусгажээ. Энэ хуулийн үр дүнд Лос Анжелос хот 2000 оны эхээр агаарын бохирдлыг хэвийн хэмжээнд тогтоон барьж чадсан болохоо зарласан юм.

  1. НИДЕРЛАНД, Ротордам хот

2010 онд Ротордам хотын ойр орчим дахь үйлдвэрлэлийн бүс нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлын 85 хувийг үйлдвэрлэж байв. Иймээс тус жилдээ агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлтийн эсрэг санаачилга гарч 2016 онд Ротордам хотод шингэрүүлсэн метан хий болон байгалийн хийн байгууламж баригдан ашиглаж эхэлснээр азотын ислийн хэмжээ 90 хувиар буурч, хүхрийн ислийн хэмжээ тоосонцор PM хэмжээ 100% арилсан байна.

  1. ПОЛЬШ улс, Караков хот

2014 онд тоосонцор PM10 хэмжээ жилийн 188 хоногт Европын холбооны зөвшөөрөгдөх хэмжээг давсан юм. 2015 онд Агаарын бохирдлын эсрэг хууль гарч, олон нийт айл өрхүүдэд нүүрсний хэрэглээг хязгаарлаж эхэлсэн бөгөөд 2016 онд Караков хот нь нүүрсний хэрэглээг шууд хорьж, хийн хангамжийн сүлжээг тэлэн нэмэгдүүлж, дүүргийн дулаан хангамж болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж эхэлсэн байна.

  1. ИРЛАНД улс, Дублин хот

1980 онд нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдлын утаа 14 хоног Дублин хотыг бүрхэж, нарыг хүртэл харах боломжгүй харанхуй хот болсон гэдэг.

Ингээд тус улсын Засгийн газар 1990 онд нүүрсний хэрэглээг хорьж метан болон байгалийн хийг ахуйн хэрэглээнд нэвтрүүлснээр 1990-2014 онд агаарын бохирдол нь 80-90 хувь хүртэл буурсан байдаг.

2015 оны байдлаар тус хотын нийт айл өрхийн 78 орчим хувь нь байгалийн хийг ахуйн хэрэглээндээ нэвтрүүлж чаджээ.

  1. БНСУлс, Сөүл хот

1980-иад оны үед БНСУ-ын агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдөх хэмжээнээс зургаа дахин их болж аюулт гамшгийн хэмжээнд хүрсэн юм. Энэ аюулт нөхцөл байдал нь мөн л хатуу түлш болох нүүрсийг их хэмжээгээр хэрэглэсэнтэй холбоотой байлаа.

1988 онд, Сөүлийн олимпыг зохион байгуулахтай холбоотойгоор Агаарын бохирдлыг арилгах шинэ төвшний бодлогыг улс орон даяар мөрдүүлж эхэлсэн юм. Тэд агаарын бохирдлоос салахын тулд дараах таван бодлогыг хэрэгжүүлжээ.

•  Томоохон хотуудад хотын хийн хангамжийн нэгдсэн сүлжээг бий болгож айл өрхүүдийг хийгээр хангажээ

•  Дүүргийн дулаан хангамжийн системийг өргөжүүлсэн байна

•  Нүүрс хэрэглэхийг хориглов

•  Хийн түлшээр ажилладаг цахилгаан станцуудыг барьж эхлэв

•  Үндэсний хэмжээнд Эрчим хүчний салбар агаарын чанарыг сайжруулахад анхаарч олон улсын стандартыг мөрдөж эхэлсэн байдаг.

Нүүрсээр ажилладаг зуухыг ХИЙН зуухаар солиход хорт утаа CO – 99%, SO2 – 100%, TSP – 100% буурдаг.

"Хийн Түлш Хөгжилд Хөтөлнө"

Дашваанжил Газ

☎️ 70003311 70003322

WLPGA БУЮУ ДЭЛХИЙН ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН ТҮЛШНИЙ ХОЛБООНООС МОНГОЛ УЛСЫГ ОНЦЛОВ
Эх сурвалж: Дашваанжил ХХК | Мэдээ мэдээлэл

Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбоо (WLPGA) нь шингэрүүлсэн хийн түлшийг түгээдэг аж ахуй нэгжүүдийг нэгтгэж,  бодлого, хэрэглээ, зөвлөмж удирдлагаар хангадаг, олон улсын нэр хүнд бүхий байгууллага юм. Уг холбоо нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын тусгай зөвлөх, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Олон Улсын Эрчим Хүчний Агентлагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, түншийн харилцаатай ажилладаг.

Тус Холбоонд шингэрүүлсэн хийн түлш буюу LPG-ийг ашигладаг 125 орны 300 гаруй аж ахуйн нэгжүүд бүртгэлтэй байдаг байна.

Монгол улсаас “Дашваанжил” ХХК нь улсаа төлөөлөн тус холбооны гишүүн байгууллагаар сонгогдон гурван дахь жилдээ ажиллаж байна.  WLPGA буюу Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбооноос Дэлхийн шингэрүүлсэн хийн түлшний өдөрт зориулан  Монгол улсаас  “Дашваанжил” компанийг онцлон дараах мэдэгдлийг гаргажээ.

Уг мэдэгдэлд:

Дашваанжил Газ компанийн хамт олонд – Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбоо (WLPGA) -ны гишүүн болсны гурван жилийн ойн баярын мэндийг хүргэе. 1992 онд байгуулагдсан Дашваанжил ХХК нь  Монголын шингэрүүлсэн хийн түлшний салбарт анхдагч бөгөөд тэргүүн эгнээний байгууллага төдийгүй манай холбооны хувьд ч маркетингийн урьдаа барьдаг нэгэн дуу хоолой, өнгө төрх юм.

Монгол улс нүүдэлчин соёл заншлаараа дэлхийд гайхагдсан, уул усаа шүтдэг уламжлалтай хэдий ч сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын үзүүлэлтээр тэргүүлэх болсон нь харамсалтай. Хэдхэн жилийн дотор эрчимтэй хөгжсөөр буй аж үйлдвэрлэл, ашигт малтмалын үр ашгаар тэтгэгдсэн орчин үеийн хурдацтай хотжилт, бүтээн байгуулалтын давлагаа нь хүрээлэн буй орчны бохирдлыг тус улсад сүүл мэт дагуулсан. Гэсэн хэдий ч Дашваанжил тэргүүтэй компаниуд LPG буюу шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж хөгжил дагасан энэхүү балгийг арилгах ажлын эхийг тавиад байгаа нь талархууштай.

Монголын зах зээл дэх хийн түлшний хэрэглээ эхэндээ эргэлзээтэй байсан ч өдрөөс өдөрт өргөжсөөр буй их хотын эрчим хүчний хэрэгцээг нүүрс дангаараа хангаж дийлэхээ болихын хэрээр хэрэглээ нь нээлттэй болж байна.  Хөдөө орон нутгийн хэрэглэгчид халаалт, хүнсний хэрэглээндээ мод болон бусад төрлийн ургамал хэрэглэсний улмаас цөлжилт  орчны бохирдол ихээхэн газар авч байна. Шингэрүүлсэн хийн түлшний талаарх мэдлэг, мэдээлэл Монголын зах зээлд тархахын хэрээр тус улсын өргөн уудам нутагт цаг үргэлж нэмэгдсээр буй шинэ аж үйлдвэрүүдийн шаардлагад уг түлш нь олон талт хэрэглээгээрээ үлэмж нийцэж байгаа нь харагдаж байна. Үйлдвэрлэлт, боловсруулалт эрхэлдэг эрчимтэй үйл ажиллагаатай аж үйлдвэрүүд шингэрүүлсэн хийн түлшийг илүүтэйгээр сонгосноор үйлдвэрлэлийн үр нөлөө сайжирч, эцсийн бүтээгдэхүүний үр дүн дээшилж байна.

Эрс тэс уур амьсгалтай монгол оронд төвөөс алслагдмал дулааны хангамж авах шаардлагатай газрууд өдгөө даацаасаа хэтрээд байгаа төвийн дулааны цахилгаан станцад холбогдох боломжгүй болсон ба эдгээр барилга байгууламжуудын халаалтыг шингэрүүлсэн хийн түлшээр шийдэх ажлыг эхлүүлээд байна.  Дашваанжил компани нь Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний холбоо буюу WLPGA-д 2019 онд нэгдсэн Монгол улсын анхдагч компани юм. Бид Монгол улсыг шингэрүүлсэн хийн түлшний олон талт хэрэгцээний ач тусыг аж үйлдвэр, амьдралдаа хүртэж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жагсаалтын тэргүүн эгнээ рүү агаарын бохирдолгүйгээр амжилттай алхах ээлжит гүрэн улс болно гэдэгт итгэлтэй байна. 

”Дашваанжил” ХХК нь WLPGA-ийн олон улсын гишүүдийн хооронд тогтмол зохиогддог интерактив хурал уулзалтад оролцон туршлага солилцож иржээ. Түүнчлэн дэлхийн бусад байгууллагуудтай холбоо харилцаатай, урагш тэмүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хийн түлшний салбарт Дашваанжил компаниас гадна Юнигаз ХХК, Гор Газ ХХК, Синчи Газ ХХК, Шунхлай ХХК, Дрийм Газ , ГазКом ХХК, Эко Гэгээ зэрэг байгууллагууд  ажиллаж байна.

Монгол Улсад тулгамдаад байгаа агаарын бохирдлыг багасгах, цаашид иргэдийг үнэ хямдтай, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүчний эх үүсвэрийн нэг болох шингэрүүлсэн нефтийн хийгээр хангах зорилгоор өнгөрсөн жилүүдэд тодорхой ажлыг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж, зохих үр дүнд хүрлээ.

Тухайлбал Газрын тосны шингэрүүлсэн хийг (LPG liquefied petroleum gas) халаалтын зуух, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, өрх гэрийн гал зуух, зөөврийн орон сууцны бичил  халаалт, хөдөлгөөнт үйлчилгээний цэгүүдийн халаалт, автомашины түлшинд ашигласнаар агаарын бохирдлын хэмжээг бууруулах томоохон алхам болжээ.

Олон улсын жишигт хүрсэн эрчим хүчний хямд, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй хийн хэрэглээг нийтлэг хэрэглээний төвшинд хүргэж, агаарын бохирдлыг арилгах, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, улсын хэмжээний шингэрүүлсэн хийн сүлжээг бий болгон хийн түлшийг эрчим хүчний тэргүүлэх хэрэглээ болгон хөгжүүлэхийн төлөө Шингэрүүлсэн хийн түлшний компаниуд зорилго болгон ажиллаж байна.

Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбооны гаргасан мэдээг харах:

https://www.wlpga.org/news/lpg-against-air-pollution/