/images/icons/menu.png
Яагаад Хийн түлшийг хэрэглэх ёстой гэж?
Эх сурвалж: Why should use LPG? | 2022/09/01 | Мэдээ мэдээлэл

Шалтгаан #1  Олон талын хэрэглээ:

Хийн түлшийг 1000 өөр төрлийн хэрэглээнд ашигладаг байна. Та яг ямар төрлийн хэрэглээнд тулгуурлан хийн түлшийг шатахууны оронд ашигладаг юм бол гэж гайхаж магадгүй. Тэгвэл BBQ, агаарын бөмбөлөг, автомашины түлш, халаагуур гээд дурдвал урт жагсаалт гарах болно.

Өнөөдөр дэлхий даяар хийн түлшийг эрчим хүчний эх үүсвэр болж өгнө гэдэгтэй санал нийлж байна. Олон сая хэрэглэгч хийн түлшийг олон төрлийн зорилгоор ашигласнаар тэдний өдөр тутмын амьдрал хийн түлшнээс хамааралтай болж эхэлсэн.

Дэлхийн хийн түлшний үйлдвэрлэл жилийн хугацаанд 300 сая тоннд хүрсэн. Эрэлтийн хагас орчим хувийг орон нутгийн ахуйн хэрэглээ /хоол/, халаагуурт ашиглаж байна. Гэвч дээр дурдсан шиг хийн түлш нь хувирамтгай эх үүсвэр учраас олон төрлийн зорилгоор ашиглах боломжтой.

Шалтгаан #2  Үр ашиг:

Хийн түлш нь түгээмэл хэрэглэгддэг байгалийн хий, шатахуун, нүүрс, дизельтэй харьцуулахад эрчим хүч ялгаруулалтын хувьд хавь илүү байдаг. Техникийн үгээр тайлбарлавал илүү их калорын агууламжтай гэгддэг. Энэ нь хийн түлш ашиглах үед галын температур бусад түлштэй харьцуулахад илүү өндөр байна. Мэдээж өндөр температур нь илүү их үр ашигтай шийдэл болж өгнө. Уламжлал түлштэй харьцуулахад хийн түлш 5 дахин үр ашигтай байна. Өндөр үр ашигтай төдийгүй хүн, байгаль дэлхийд яг адилаар эерэг нөлөөлж, үр ашгийг олгодог. Олон уламжлалт түлш цаг хугацаа өнгөрөх тусам чанараа алдаж, үзүүлэх нөлөө нь багасаж байдаг бол хийн түлш нь үргэлж чанартай, хэрэгцээтэй байж чаддаг.

Шалтгаан #3  Тээвэрлэлт, хадгалалтын таатай орчин:

Хийн түлшийг хадгалах, тээвэрлэх олон төрлийн арга зам байдаг. Хадгалалтын хувьд баллон, танк хэлбэрээр газар дээр болон газар доор байршуулах боломжтой. Баллон нь ахуйн зориулалтаар хоол хийхэд тохиромжтой бол танкны хувьд эрчим хүчний их зарцуулалт бүхий том хэмжээний ашиглалтанд хэрэглэгддэг.

Газар зүйн байрлалын хувьд хаана хэнд хэрэгтэй байна гэдгээс үл шалтгаалан далай, төмөр зам, хучилтат замаар тээвэрлэлт хийдэг. Нэг ёсондоо хийн түлш дэлхий даяар чөлөөтэй аялж чадна. Байгалийн хий, цахилгаан эрчим хүчнээс ялгаатай нь ямар ч шугамд холбогдоогүй, ямар нэгэн дэд бүтцийн төвөгтэй тохиргоог хийхгүйгээр хүмүүсийн гарт хүрнэ гэдгээрээ онцлог болох юм. Хийн түлш нь хамгийн алслагдсан бүс, арал, уул, хол газар амьдардаг хүмүүст хүрч чаддаг цорын ганц тогтвортой эрчим хүчний шийдэл байж чадна.

Шалтгаан #4  Хүрээлэн буй орчинд ээлтэй

Хийн түлш нь цэвэр түлшний нэг бөгөөд хүрээлэн буй орчинд ээлтэй гэдгээрээ ялгагддаг. Нүүрс хүчлийн хий ялгаруулалт, хүлэмжийн хийн ялгаруулалт нь байгаль орчны хүчтэй дайсан байдаг. Хүлэмжийн хий нэмэгдвэл дэлхийн дулаарал болно. Аж үйлдвэржилтийн үеэс эхлэн хүлэмжийн хий минут, секунд тутамд тонн тонноороо нэмэгдсээр ирсэн. Дэлхийн уур амьсгалын дулаарлын хамгийн гол шалтгаан бол энэ. Харин LPG хэрэглэснээр эерэг өөрчлөлтийг харж чадах юм. Учир нь LPG нүүрстэй харьцуулахад 50% бага, heating oil-той харьцуулахад 20%, модны шаталттай харьцуулахад 59% бага нүүрсхүчлийн хий ялгаруулдаг. Хүлэмжийн хийн ялгаруулалтаараа ч энэ хэмжээний ялгаатай байдлыг харж болно. Агаарыг бохирдуулахгүйн зэрэгцээ хөрс, ус, мөн газар доорх агаарыг ч бохирдуулахгүй түлш юм.