/images/icons/menu.png
Ид шидтэй хамт олон боллоо
Эх сурвалж: Дашваанжил ХХК | 2022/09/01 | Мэдээ мэдээлэл

2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг нь "Ид Шидийн Орон-2" хүүхэд хамгааллын төвийг хийн хангамжийн системээр хангах ажил байлаа. Уг төслийн хүрээнд 1400м2 талбай бүхий хоёр давхар байгууламжийг цогцоор нь хийн хангамжийн системээр шийдэж, Монгол улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа хөрөнгө оруулалт хийлээ. 

Ирээдүй хойч үеийнхээ эрүүл аюулгүй амьдрах үйлсэд гар бие оролцож байгаадаа манай хамт олон баяртай байна.