/images/icons/menu.png
"Төрийн Их Тулга"-ны тахин цэнгүүлэх ёслол
Эх сурвалж: Дашваанжил ХХК | 2023/08/14 | Мэдээ мэдээлэл
“Дашваанжил” ХХК Монгол угсаатны өв уламжлал, гал голомтоо мөнхөд асан бадрахыг билэгдэн “МОНГОЛ ТӨРИЙН ИХ ТУЛГА”-ыг санаачлан бүтээж, төрт улсынхаа голомтыг сахиж, Монгол үндэстний их баяр наадмыг нээж, галыг цахин цэнгүүлэх хүндтэй үүргийг хүлээсэн билээ. Монгол инженер, уран дархчуудын ур чадвар шингэсэн төрийн их тулга нь Их Монгол улс байгуулагдсаны түүхт ойн баяр, Монгол Үндэстний их баяр наадмуудад 2016 оноос өнөөг хүртэл жил бүр уламжлал болон асаж төрт ёсны хүндтэй, хуульчлагдсан уламжлалын нэг болжээ.
“Дашваанжил” ХХК нь Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэнжид өөдлөн бадрахын билэгдэл төрт ёсныхоо их гал голомтыг залж, наадамчин олноо хүндэтгэн цэнгүүллээ.