/images/icons/menu.png
Эрчим хүчний эх үүсвэр улс орноор
Эх сурвалж: Дашваанжил ХХК | 2024/02/28 | Мэдээ мэдээлэл
Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт ихтэй энэ үед эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлснээр эрчим хүчний анхдагч бүтээгдэхүүн бүрт зарцуулсан үйлчилгээний үнэ, өртгийг илүү ашигтай зарцуулар боломж бүрдэнэ. Эрчим хүчний үр ашиг нь түүхий түлшний хэрэглээний өсөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал ач холбогдолтой.
Манай улсын эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлт жилээс жилд хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Эрчим хүчний бүтээгдэхүүний өсөлтийн хурд 2005-2010 оны хооронд хамгийн их буюу 4 дахин нэмэгдсэн байна. Анхдагч эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг нүүрс дангаараа бүрдүүлдэг. Эрчим хүчний нийлүүлэлт, эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа энэ үед цаашдын эрчим хүчний хэрэглээг тодорхойлохын тулд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх бодлогыг тодорхойлох нь чухал юм. Эрчим хүчний үр ашиг, хүртээмжийн талаарх мэдээлэл нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт салбарын бодлого боловсруулахад нэн чухал. Иймд эрчим хүчний үр ашгийг хэмжиж, шинжлэх шаардлагатай юм. Дэлхийн улс орнууд эрчим хүчээ хэмнэх, үр ашигтай хэрэглэх хандлагад шилжиж, цаашид байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өргөн хэрэглээ болгохоор зорьж байна. Хөгжингүй орнууд хүлэмжийн хий ихээр ялгаруулсаар байвал уур амьсгалын өөрчлөлтийн хор хохирлыг хамгийн түрүүнд тариаланчид амсана. Ган гачиг, үер, шуурга гээд байгалийн гамшигт үзэгдэл тэднийг юу ч үгүй болгож чадна. Тиймээс бид хүлэмжийн хий бага ялгаруулах эрчим хүчний шийдлийг эрэлхийлэх учиртай билээ. Өдгөө дэлхийн нийт хүлэмжийн хийн 27 хувь нь эрчим хүч үйлдвэрлэх явцад ялгарч буй тул бидний хамгийн их анхаарах учиртай чухал сэдэв болоод байна. Дэлхийн хийн түлшний холбооний гишүүн, Монголын хийн түлшний анхдагч Дашваанжил компани агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ба хөгжингүй орнуудын агаарын бохирдлоос салсан хамгийн зөв шийдэл дээр үндэслэн хийн халаалтын бойлерийг Монгол орондоо амжилттай нутагшуулж байна. Дашваанжил ХХК БНСУ-ын улдсаа төдийгүй дэлхийд танигдсан Daesung болон Sookook корпораци, Италын Tubedeluka брендийн амины орон сууц үйлдвэрлэл үйлчилгээний обьектод зориулсан хийн халаалтын бойлерийг албан ёсны эрхтэйгээр худалдаалахаас гадна угсралт суурилуулалтын үйлчилгээг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна. 🌱 Эко ирээдүйг эрхэмлэгч та газан бойлертой холбоотой мэдээллээ ☎️70003311 утсаар лавлаарай. Бид танд чанартай үйлчилгээг үзүүлнэ.🤝 #GasMongolia #LPGMongolia #GasBoiler #LPGBoiler #Boiler #BoilerMongolia #газбойлер #газанбойлер #газанхалаалт