/images/icons/menu.png
Дашваанжил компанийн 30 жилийн ойн нэрэмжит барилдаан боллоо
Эх сурвалж: Дашваанжил ХХК | 2022/09/06 | Мэдээ мэдээлэл

1992 оноос өнөөг хүртэл Монголын хийн түлшний хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан манай хамт олон 30 жилийнхээ түүхийн хуудсыг эргүүлж хэрэглэгч, хамтрагч, үе үеийн Дашваанжилчууддаа хүндэтгэл үзүүлж “Монголын үндэсний хүчит бөхийн барилдаан”-ыг амжилттай зохион байгууллаа. 

2022.06.05-ны өдөр МБӨ-д “Чингэлтэй хайрхны хишиг, Дашваанжил ХХК-ийн 30 жилийн ойд зориулсан “Шилдэг-128 бөх”-ийн барилдаан зохион байгуулсан ба тус барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат МУ-ын Заан Баатархүүгийн Пүрэвсайхан түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат МУ-ын харцага Оргихын Хангай үзүүрлэсэн бол Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарьд Мягмарын Бадарч, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарьд Батнасангийн Гончигдамба нар шөвгөрсөн юм. 

Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан тус барилдаан нь өв соёлоо дээдлэн Монголын хамгийн том тулганд гал бадрааж, барилдах бөхчүүдийн дунд галт бамбар аялуулснаараа онцлогтой.