
Хүрээлэн буй орчиндоо хор нөлөөгүй, хүн ардын эрүүл мэндэд харшлах зүйлгүйгээр
эх орныхоо иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах нь
бидний бизнесийн хамгийн гэрэлтэй бөгөөд бахархам зүйл юм.




Хийн түлшний салбарын анхдагч Дашваанжил компанийнхаа 30 жилийн ойгоор та бүхэнтэй мэндчилж байгаадаа миний бие таатай байна. Одоогоос 30 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан компани маань өдгөө Үндэсний хийн сүлжээг бүтээн байгуулагч, салбартаа тэргүүлэгч нь байж, 60 орчим авто хий цэнэглэх станцтай, хот хөдөөд 600 орчим ажлын байр бий болгосон томоохон айл болон өргөжжээ. Энэ хугацаанд бид эх орныхоо эдийн засаг, хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмрээ оруулж Монгол Улсын Засгийн Газар, МХАҮТ-аас тодруулдаг ТОП-150 аж ахуй нэгжээр удаа дараа нэрлэгдэж, сүүлийн 5 жилийн байдлаар улсын төсөвт 7 тэрбум орчим төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.
Бид байгуулагдсан цагаасаа хойш ард иргэдэд хийн түлшний давуу талыг таниулах, нийтийн хэрэглээ болгох үйлсэд ямагт анхдагч байж, цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, стандартыг үе шаттайгаар эх орондоо нэвтрүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Өдгөө бид БНСУ, ОХУ, БНЧУ, БНХАУ, БНСУ, АНУ, Голланд, Герман, БНКУ зэрэг орнуудын туршлагаас судлан, хамтран ажиллаж дэлхий нийтийн жишигт нийцсэн хийн түлшний усан халаалтын бойлер болон хийн ноцоогуурын угсралт холболтын томоохон төслүүдийг эх орондоо амжилттай хэрэгжүүлээд байна.
Бид дэлхийн хөгжингүй орнуудтай хамтран ажиллаж, мэдлэг чадамжаа үргэлж нэмэгдүүлсээр байгаа ба 2019 оноос дэлхийн 125 орны 300 гаран компанийг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн шингэрүүлсэн хийн түлшний холбооны Монгол дахь цорын ганц гишүүн болсон юм. Бидний санаачилж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт бүрийн цаана салбарын анхдагч, тэргүүлэгч гэсэн нэр хамтдаа хэлэгддэг нь биднийг үйл ажиллагаагаа илүү чанаржуулах эрхэм үүрэг оногддог. Энэхүү өндөр хариуцлагыг нэр төртэйгөөр авч явдаг үе үеийн ажилтнууддаа талархаад баршгүй. Цаашид бид өндөр мэдлэг, чадвартай мэргэжлийн хамт олон байж олон улсын дэвшилтэт техник технологийг Монгол орондоо нутагшуулж, байгаль орчинд ээлтэй эрүүл монгол ирээдүйн төлөө хийн түлшний зөв зохистой хэрэглээг таниулан түгээж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж явах болно. Бидэнд итгэл хүлээлгэсэн үнэнч хэрэглэгч нартаа болон хамтран ажилладаг дэмждэг хувь хүн, аж ахуй нэгж, төр захиргааны байгууллагууд болон хамт олондоо амжилт хүсэхийн ялдамд хийн түлшний салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье.

“Дашваанжил” ХХК нь 2019 оноос хойш Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбоонд (WLPGA) гишүүнээр элссэнээр Монгол Улсаа төлөөлөх цорын ганц компани нь болсон юм.
Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбоо (WLPGA) нь шингэрүүлсэн хийн түлшийг түгээдэг аж ахуй нэгжүүдийг нэгтгэн, зөвлөмж удирдлагаар хангадаг олон улсын нэр хүнд бүхий байгууллага билээ. Өнөөдөр тус холбоо нь шингэрүүлсэн хийн түлш буюу LPG-ийг ашигладаг 125 орны 300 гаруй аж ахуй нэгжийг дэлхийн өнцөг булан бүрээс нэгтгэн үйл ажиллагаагаа явуулдаг.
WLPGA нь олон улсын нөлөө бүхий албан байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд эрх баригч болон удирдагчидтай хамтарч гишүүн улсуудынхаа эрх ашгийг хамгаалдаг холбоо юм. Тус холбоо нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) тусгай зөвлөх төдийгүй, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Олон Улсын Эрчим Хүчний Агентлагтай түншийн харилцаатай ажилладаг дэлхийн хэмжээний томоохон байгууллага юм.