/images/icons/menu.png
Дубайд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл болон автомашины салбарт LPG-ийн эрэлт цаашид улам нэмэгдэх хандлагатай байна:
Эх сурвалж: Дашваанжил ХХК | 2023/04/24 | Мэдээ мэдээлэл

Дубайн LPG зах зээл 2021 онд 549.30 мянган тонн байсан бол бөгөөд урьдчилсан байдлаар жилийн дундаж өсөлтийн хурдаар тооцоолон авч үзвэл (CAGR) 2027 он гэхэд 839.12 мянган тоннд хүрэх төлөвтэй байна. Дубайн иргэдийн LPG ашиглахын ашиг тусын талаарх мэдлэг нэмэгдэж байгаагаас мөн цэвэр, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа нь зах зээлийг тэлж байгаа гол хоёр хүчин зүйл болж байна. Мөн сүүлийн жилүүдэд томоохон компаниуд хийн түлшийг олборлох үр ашигтай арга замыг бий болгох судалгаанд хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийж эхэлсэн юм. Түүнчлэн сүүлийн хэдэн жилд хийн түлшний үйлдвэрлэлт, боловсруулалт өргөжихийн хэрээр шингэрүүлсэн хийн нийлүүлэлт ч нэмэгдсэн. Цаашдаа ч Дубайн эрчим хүчний хэрэглээний эрэлт нь шингэрүүлсэн хийн түлшний зах зээлийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Мөн шингэрүүлсэн хийн түлш нь цэвэр эрчим хүчний эх үүсвэр тул ахуйн хэрэглээнд болон тээврийн салбарт эрчимтэй ашиглаж байна. Тиймээс энэ зах зээл цаашид өссөөр байх хандлагатай байна. Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газар хөдөө орон нутгийн иргэдийг ахуйн хэрэглээндээ керосин, мод, нүүрс гэх мэт утаа ялгаруулдаг түлшний оронд хийн түлшийг хэрэглэж хэвшүүлэхэд онцгой хүчин чармайлалт гаргаж байгаа нь LPG зах зээлийн өсөлтийн том түлхэц болж байна. Тухайлбал, Дубайн Эрчим хүчний дээд зөвлөлийн дэд дарга Саид Мохаммед Аль Тайер 2020 онд Дубай хот нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 33%-аар бууруулсныг, мөн 2021 онд нүүрстөрөгчийг бууруулах стратегийн зорилтоо хоёр дахин нэмэгдүүлсэн гэж мэдэгдсэн. Энэхүү Дубай хотын шинэ амжилт нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж, шингэрүүлсэн нефтийн хийг нэвтрүүлсэн явдал гэж онцолж байна. Дубайн LPG зах зээлийн томоохон зах зээлийн тоглогчид бол Emirates Gas LLC (Emirates National Oil Company), Emirates General Petroleum Corporation (Emarat), ADNOC Distribution, Brothers Gas, Dubai Oil & Gas Company LLC, United Gas Company LLC, AD LPG, Lootah BC, Dubai Fuel Supply, болон Smart Gas компаниуд байна. Dubai Liquefied Petroleum Gas (LPG) Market Report 2023: Rising Demand for LPG in Domestic Power Generation and the Automobile Sector Drives Growth # https://www.prnewswire.com/news-releases/dubai-liquefied-petroleum-gas-lpg-market-report-2023-rising-demand-for-lpg-in-domestic-power-generation-and-the-automobile-sector-drives-growth-301802130.html