/images/icons/menu.png
Анх удаа зохион байгуулагдсан “NOMADE BALL ON MONGOLIA” Агаарын бөмбөлөгний фестивальд Дашваанжил Газ хамтран ажиллалаа.
Эх сурвалж: Дашваанжил ХХК | 2024/10/07 | Мэдээ мэдээлэл
Агаарын бөмбөлөг хөөргөх нь спортын төрөл болтлоо хөгжсөн аялал жуулчлалыг дэмжих маш сонирхолтой төрөл юм. Бөмбөлөгийг хийн түлшээр халааж агаарт хөөргөдөг гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. SATURN EXTREME MONGOLIA -н зохион багуулсан уг фестивальд Орос, Казакстан, Солонгос, Монголын нисгэгчид оролцож Монголдоо хамгийн олон агаарын бөмбөлөг хөөргөлөө.

Хамгийн анхны агаарын бөмбөлөг 1783 онд ах дүү хоёр Парист бодит болгож чадсан юм. Францын иргэн ах, дүү Монтгольфье халуун агаараар дүүргэж, цэнэглэсэн агаарын бөмбөлгөөр хөөрөх санаа гаргаж 1783 оны энэ өдөр туршжээ. Сагсны дунд зуух тавин тэндээс халуун агаараар бөмбөрцгийг хөөргөсөн байна. Анхны нислэгээр хүн нисээгүй байна. Тэд олон үзэгчдийн өмнө агаарын бөмбөлгөө 300 гаруй метр газар нисгэж агаарын бөм¬бөлгийн анхны загварыг албан ёсоор бүртгүүлжээ. Харин 1785 онд анхны жолоодлоготой агаарын бөмбөлгийг Ир¬лан¬дад зохион бүтээсэн байна.