/images/icons/menu.png
WLPGA буюу Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбооноос Монгол улсыг онцлов
Эх сурвалж: Дашваанжил ХХК | 2022/09/13 | Мэдээ мэдээлэл

Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбоо (WLPGA) нь шингэрүүлсэн хийн түлшийг түгээдэг аж ахуй нэгжүүдийг нэгтгэж,  бодлого, хэрэглээ, зөвлөмж удирдлагаар хангадаг, олон улсын нэр хүнд бүхий байгууллага юм. Уг холбоо нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын тусгай зөвлөх, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Олон Улсын Эрчим Хүчний Агентлагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, түншийн харилцаатай ажилладаг.

Тус Холбоонд шингэрүүлсэн хийн түлш буюу LPG-ийг ашигладаг 125 орны 300 гаруй аж ахуйн нэгжүүд бүртгэлтэй байдаг байна.

Монгол улсаас “Дашваанжил” ХХК нь улсаа төлөөлөн тус холбооны гишүүн байгууллагаар сонгогдон гурван дахь жилдээ ажиллаж байна.  WLPGA буюу Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбооноос Дэлхийн шингэрүүлсэн хийн түлшний өдөрт зориулан  Монгол улсаас  “Дашваанжил” компанийг онцлон дараах мэдэгдлийг гаргажээ.

Уг мэдэгдэлд:

Дашваанжил Газ компанийн хамт олонд – Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбоо (WLPGA) -ны гишүүн болсны гурван жилийн ойн баярын мэндийг хүргэе. 1992 онд байгуулагдсан Дашваанжил ХХК нь  Монголын шингэрүүлсэн хийн түлшний салбарт анхдагч бөгөөд тэргүүн эгнээний байгууллага төдийгүй манай холбооны хувьд ч маркетингийн урьдаа барьдаг нэгэн дуу хоолой, өнгө төрх юм.

Монгол улс нүүдэлчин соёл заншлаараа дэлхийд гайхагдсан, уул усаа шүтдэг уламжлалтай хэдий ч сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын үзүүлэлтээр тэргүүлэх болсон нь харамсалтай. Хэдхэн жилийн дотор эрчимтэй хөгжсөөр буй аж үйлдвэрлэл, ашигт малтмалын үр ашгаар тэтгэгдсэн орчин үеийн хурдацтай хотжилт, бүтээн байгуулалтын давлагаа нь хүрээлэн буй орчны бохирдлыг тус улсад сүүл мэт дагуулсан. Гэсэн хэдий ч Дашваанжил тэргүүтэй компаниуд LPG буюу шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж хөгжил дагасан энэхүү балгийг арилгах ажлын эхийг тавиад байгаа нь талархууштай.

Монголын зах зээл дэх хийн түлшний хэрэглээ эхэндээ эргэлзээтэй байсан ч өдрөөс өдөрт өргөжсөөр буй их хотын эрчим хүчний хэрэгцээг нүүрс дангаараа хангаж дийлэхээ болихын хэрээр хэрэглээ нь нээлттэй болж байна.  Хөдөө орон нутгийн хэрэглэгчид халаалт, хүнсний хэрэглээндээ мод болон бусад төрлийн ургамал хэрэглэсний улмаас цөлжилт  орчны бохирдол ихээхэн газар авч байна. Шингэрүүлсэн хийн түлшний талаарх мэдлэг, мэдээлэл Монголын зах зээлд тархахын хэрээр тус улсын өргөн уудам нутагт цаг үргэлж нэмэгдсээр буй шинэ аж үйлдвэрүүдийн шаардлагад уг түлш нь олон талт хэрэглээгээрээ үлэмж нийцэж байгаа нь харагдаж байна. Үйлдвэрлэлт, боловсруулалт эрхэлдэг эрчимтэй үйл ажиллагаатай аж үйлдвэрүүд шингэрүүлсэн хийн түлшийг илүүтэйгээр сонгосноор үйлдвэрлэлийн үр нөлөө сайжирч, эцсийн бүтээгдэхүүний үр дүн дээшилж байна.

Эрс тэс уур амьсгалтай монгол оронд төвөөс алслагдмал дулааны хангамж авах шаардлагатай газрууд өдгөө даацаасаа хэтрээд байгаа төвийн дулааны цахилгаан станцад холбогдох боломжгүй болсон ба эдгээр барилга байгууламжуудын халаалтыг шингэрүүлсэн хийн түлшээр шийдэх ажлыг эхлүүлээд байна.  Дашваанжил компани нь Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний холбоо буюу WLPGA-д 2019 онд нэгдсэн Монгол улсын анхдагч компани юм. Бид Монгол улсыг шингэрүүлсэн хийн түлшний олон талт хэрэгцээний ач тусыг аж үйлдвэр, амьдралдаа хүртэж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жагсаалтын тэргүүн эгнээ рүү агаарын бохирдолгүйгээр амжилттай алхах ээлжит гүрэн улс болно гэдэгт итгэлтэй байна. 

”Дашваанжил” ХХК нь WLPGA-ийн олон улсын гишүүдийн хооронд тогтмол зохиогддог интерактив хурал уулзалтад оролцон туршлага солилцож иржээ. Түүнчлэн дэлхийн бусад байгууллагуудтай холбоо харилцаатай, урагш тэмүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хийн түлшний салбарт Дашваанжил компаниас гадна Юнигаз ХХК, Гор Газ ХХК, Синчи Газ ХХК, Шунхлай ХХК, Дрийм Газ , ГазКом ХХК, Эко Гэгээ зэрэг байгууллагууд  ажиллаж байна.

Монгол Улсад тулгамдаад байгаа агаарын бохирдлыг багасгах, цаашид иргэдийг үнэ хямдтай, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүчний эх үүсвэрийн нэг болох шингэрүүлсэн нефтийн хийгээр хангах зорилгоор өнгөрсөн жилүүдэд тодорхой ажлыг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж, зохих үр дүнд хүрлээ.

Тухайлбал Газрын тосны шингэрүүлсэн хийг (LPG liquefied petroleum gas) халаалтын зуух, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, өрх гэрийн гал зуух, зөөврийн орон сууцны бичил  халаалт, хөдөлгөөнт үйлчилгээний цэгүүдийн халаалт, автомашины түлшинд ашигласнаар агаарын бохирдлын хэмжээг бууруулах томоохон алхам болжээ.

Олон улсын жишигт хүрсэн эрчим хүчний хямд, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй хийн хэрэглээг нийтлэг хэрэглээний төвшинд хүргэж, агаарын бохирдлыг арилгах, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, улсын хэмжээний шингэрүүлсэн хийн сүлжээг бий болгон хийн түлшийг эрчим хүчний тэргүүлэх хэрэглээ болгон хөгжүүлэхийн төлөө Шингэрүүлсэн хийн түлшний компаниуд зорилго болгон ажиллаж байна.

Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбооны гаргасан мэдээг харах:

https://www.wlpga.org/news/lpg-against-air-pollution/