Хятад улсын Автогазын зах зээлийн чиг хандлага: /2010-2023 он/
Хятад улсад сүүлийн 20 жилийн хугацаанд автогазын хэрэглээ өсөж байна. 2019 онд 1,15 сая тоннд хүрч, өмнөх оныхоос 5%-р илүү буюу 2010 оны түвшнээс 2 дахин өссөн байна. Хятадын зах зээлийн дийлэнх хувийг Гуанжу болон Хонг Конг гэсэн 2 хот эзэлж байна. Автогазын хэрэглээний дийлэнх хувийг такси болон автобус эзэлж байна. Хятадын зах зээлд Hyundai, Toyota, Sаnоta, Kia, Zhonhua, Englon, Nissan такси болон GAC групп, Zhengzhoy Yutong Company, King Long, Wuzhoulong Motors автогазан автобуснууд худалдаалагдаж байна.
Автогазыг дэмжих төрийн бодлого:
Хятад улс нь агаарын бохирдлын асуудлаа шийдвэрлэхийн тулд Автогазыг зах зээлдээ нэвтрүүлж LPG /Шингэрүүлсэн нефтийн хийн/ түлшийг дэмжиж, орон нутагт ихээхэн хөгжөөд байна. Хонг Конг, Гуанжу хотод анх автогазыг нэвтрүүлж эхэлснээс хойш, 25 гаруй хотод нэвтрүүлээд байна. Гуанжу хотод нь 2010 он гэхэд 19,000 такси, 8,000 оврын автобусны 90% нь автогазанд шилжсэн бөгөөд үлдсэн машины ихэнх нь CNG / байгалийн хий/ болон LNG /шингэрүүлсэн байгалийн хий/- ээр ажилладаг байсан ч сүүлийн үеийн бодлогын өөрчлөлт нь LNG болон EV /цахилгаан /-ийг дэмжиж байна. Мөн Бээжин хот нь дээрх аргыг нэвтрүүлэх гэж байгаа бөгөөд 67,000 мянган таксиг автогаз эсвэл цахилгаанд шилжүүлэхээр төлөвлөж байна.
Хятад улсын Гуанжу хот нь бусад хотуудаасаа автогазны хэрэглээгээрээ тэргүүлж байна. Гуанжу хот 1990 оны дунд үеэс эхлэн Ази Номхон далайн болон бусад орнуудын автогазанд шилжсэн туршлага дээр үндэслэн 2003 оны 7 сард Гуанжу хотын Цэвэр эрчим хүчний манлайллын группээс 100 автобус, 480 таксиг автогазаар ажилладаг болгох анхны зорилго бүхий хотын тээврийн хороог байгуулсан. Дизель түлшээр ажиллдаг такси их хэмжээний тоосонцор утаа ялгаруулдаг учраас 2006 онд тээвэрт явахыг нь хориглоод байна. Агаарын бохирдол улам их ихэссэн нь Автобус болон такси компани нь Автогазыг хэрэглээндээ нэвтрүүлэх шийдвэр гаргасан. 2012 онд Гуанжу хотын Хөгжил шинэчлэлийн хорооноос 2013-2020 оныг хамарсан шинэ төлөвлөгөөг баталснаар автогазын талаарх бодлого өөрчлөгдсөн бөгөөд уг төлөвлөгөөний дагуу шинэ автобусууд зөвхөн LNG ашиглах боломжтой болсон.
2016 онд Гуанжу хотын эх баригчид бүх шинэ автобусны 90% цахилгаанаар бусад 10% нь автогазаар ажиллуулах ёстой гэсэн шинэ журам гаргасан. 2016 онд цахилгаанаар ажилладаг такси 70%-ийг эзэлж байсан бол 2017 онд 75% болж, дараа жил 5% өссөн байна. Мөн Гуанжугийн Засгийн газар жил бүр гаргадаг 120,000 дунд болон жижиг оврын улсын дугаартай автомашины 10%-ийг өөр түшлээр ажлуулах үүрэг хүлээдэг. CNG эсвэл био түлшинд санхүүгийн ямар нэг урамшуулал байхгүй ч EV /цахилгаан/-н цэнэглэлтэнд буцаалт авах боломжтой. Төв засгийн газрын бодлогоор автогазын хэрэглээг голчлон үнэ, татварын бодлогоор дэмжин ажилладаг.
Энэхүү Төрийн бодлогын өөрчлөлтийн үр дүнд Гуанжу хотын автогазны хэрэглээ дээд цэгтээ хүрсэн байна.
Бид ч мөн Автогазыг хэрэглээндээ нэвтрүүлж агаарын бохирдлоосоо салах боломж байна.