LIQUEFIED PETROLEUM GAS буюу ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН ТҮЛШ
Эх сурвалж: Дашваанжил ХХК | 2021/07/15 | Мэдээ мэдээлэл
1910 онд АНУ-ын иргэн Валтер Снелинг анх шатахууныг ууршуулан туршилт хийжээ. Тэрээр туршилтаараа шатахууны ууранд байгалийн хий болох пропан, бутан, төрөл бүрийн хөнгөн нүүрс-устөрөгч байгааг илрүүлснээр одоогийн шингэрүүлсэн хийн түлш буюу LPG үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Шингэрүүлсэн хийн түлшийг дэлхийд 1992 оны үед харин Монголд 1998 оноос аж ахуйн салбарт хэрэглэж эхэлжээ. Тухайн үед шилний үйлдвэрийн ажилд хийн түлшийг ашиглаж эхэлсэн бол 2000 он гарснаар аж ахуй нэгж, иргэд хийн түлшний ашигт чанарыг танин хэрэглэж эхэлсэн түүхтэй.
Шингэрүүлсэн хийн түлшийг олон улсад маш өргөн ашигладаг. Учир нь хэрэглээний ашигт үйлийн коэффициент, бүтээмж өндөртэйгөөс гадна бүрэн шаталттай, БАЙГАЛЬ ОРЧИНГ БОХИРДУУЛДАГГҮЙ түлш юм.
ШИНЭЭР НЭМЭГДСЭН