Олон улсын жишигт хүрсэн шинэ технологийг нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Монгол улсын хөгжлийн гол түлхүүр билээ. "Дашваанжил" ХХК-ийн охин компани болох Органик Монголиа Трэйвэл ХХК нь нэг удаагийн шингэрүүлсэн хийн түлшний/изобутан/ бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
Тус үйлдвэр нь 220 гр савлагаа бүхий “Хөх дөл” бүтээгдэхүүнийг өдөрт 20,000 ширхгийг үйлдвэрлэх хүчин чадалтай.
Үйлдвэр ашиглалтад орсноор зах зээл дэх нэг удаагийн шингэрүүлсэн хийн бүтээгдэхүүний хомсдолыг бууруулж импортыг бүрэн орлохуйц чанартай эко бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байгаагаараа давуу талтай.
Уг бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн таван төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхэд хөгжлийн сан”-д төвлөрүүлдэг бөгөөд энэ сангаас “Ид шидийн орон-2” төслийг санхүүжүүлж дулаан болон гал тогоо, халуун усыг цогцоор нь шийдэж ирээдүйн үрсийнхээ сайн сайхны төлөөх аянд нэгдлээ.